• 12 сарын 23, Даваа гараг
20|60 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
233 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 4-р сарын 21-23-ны хооронд болж байна. Гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 1997 оны I, II, III-р сургуулийн 10 дугаар анги төгсөгчид санаачлан  ивээн тэтгэн явуулж байгаа юм. Төгсөгчид төрлөх Баянхонгор хотынхоо түүхт 60 жилийн ой, ЕБСургуулиа төгсөсний 20 жилийн ойгоо тохиолдуулан 20|60гэсэн агуулга бүхий логотой хувцасаар ижилсэжээ.

 20|60 аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн БТСГ-т боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, 1997 оны I, II, III-р сургуулийн төгсөгчид, тэдний багш нар, гар бөмбөгийн спортыг дэмжигч нутгийн үзэгч олон оролцлоо.

20|60 аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 14 баг оролцож байгаа бөгөөд ихэнх сумдууд баг тамирчидаа тус тэмцээнд оролцуулж байгаа аж.

1997 оны төгсөгчид тус гар бөмбөгийн тэмцээнийг 6 сая гариу төгрөгөөр ивээн тэтгэн явуулж байна. Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн маргааш дүнгээ гаргах ба тэргүүн байр -1 сая, дэд байр 800,000, гуравдугаар байр 600,000,  дөрөвдүгээр байр 300,000 төгрөгөөр, шилдэг 8 тамирчинг 50,0 мянгаар тус бүр шагнах юм байна.

20|60-ын хүрээнд хэд хэдэн төрлийн арга хэмжээг зохион байгуулхаар тус төгсөгчид төлөвлөсөн ба энэ жил ЕБС-ийг төгсөж буй 700 гаруй сурагчдад зориулан “ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭ” сэдэвт сонирхолтой арга хэмжээг үргэлжлүүлэн 14:00 цагаас аймгийн ХДТ-т хийж байна. “OPEN MIND”-д сурагчид оролцож нээлттэй аялагчид, нээлттэй сайн дурынхан, нээлттэй байгаль, нээлттэй фото зурагчид, нээлттэй аялагчид гэсэн сайн дүрын бүлгүүдэд сонирхолынхоо дагуу нэгдэж өөрийгөө хөгжүүлэх бололцоотой болох юм байна.

Энэ өдрүүдэд  20|60 гэсэн утга агуулга бүхий хувцасаар ижилссэн залуусын эрч хүч, эв нэгдэл, хүсэл зорилго, чин сэтгэлээ зориулсан олон төрлийн томоохон арга хэмжээ ийнхүү Баянхонгор  хотод үргэлжилж байна. 

2017-04-22 08:19:40