• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГА Г. БАТЖАРГАЛ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
227 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг үндэслэн  Зээлийн Батлан даалтын сангийн дэд захирал Г.Пүрэвсүрэнтэй  таван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.Гэрээнд зааснаар аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг  нэмэгдүүлэх зорилгоор эхний шатанд 50 сая төгрөгийг Зээлийн батлан даалтын санд ирэх 5-р сарын сүүлээр аймаг байршуулахаар боллоо. Ингэснээр тус сан нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй  жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байсан нийт зээлийн батлан даалтын багцын хэмжээг бууруулахгүйгээр нэмж олгож байх юм.

Зээлийн батлан даалтын сан нь аймгийн үйлдвэрлэл бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг  тухай бүр  зохион байгуулж байх ба бүс нутгийн хөгжлийн төсөл болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Энэхүү гэрээг байгуулсанаар Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр олж авах боломж нь илүүтэй  нэмэгдэж байгаа юм. 

2017-04-26 05:54:31