• 12 сарын 23, Даваа гараг
Уулнаас буусан цоохор ирвэс хээлтэй байжээ
143 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Бэрх хайрханаас Давсан тал руу буусан дэлхийд ховор цоохор ирвэс Давсан талын урд нурууны Хярын хөх хэмээх газар малчин айлын адуун сүргийг хураасан байдалтай байсныг тус сумын Үнэгтийн гуравдугаар багийн малчин залуу Болормаагийн Өлзийбат дурангаар харж ирвэс байна гэдгийг мэджээ. Ингээд сум орон нутагтаа мэдэгдэж сумын байгаль орчны улсын байцаагч Д.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Ирвэс байгаа газар нутагт ирсэн байна.
Тус ажлын хэсэгт Байгаль хамгаалагч С.Бадгаа,Ч.Ганчөдөр,О.Амаржаргал,газрын даамал А.Түмэннаст,хэсгийн төлөөлөгч Б.Алтангадас,цагдаа Г.Сүхцэрэн нар багтсан байна. Уг ирвэс Хярын хөхийн өвөр хаданд өдөржин хэвтэж унтаж байхад нь ажлын хэсгийнхэн ирж зургийг нь авч бичлэг хийж нас, биеийн хэмжээг ойролцоогоор тогтоосон тухай тус сумын байгаль орчны улсын байцаагч, ажлын хэсгийн ахлагч Д.Ганзориг. Энэхүү ирвэс нь хээлтэй Гинс гэдгийг бат нот тогтоосон гэж байна.Мөн уг ирвэсний биеийн урт ойролцоогоор нэг метр 50 см бол сүүл нь 80-90 орчим см, нас гүйцсэн ирвэс байв.Ирвэсний ороо хоёрдугаар сард орж 90 хоногийн турш хээлээ тээж 2-6 гүеэм гаргадаг тухай байгаль орчны байцаагч хэлж байна. Тус ирвэс энэ газраас 5.6 км-ийн зайд хээлтэй монголын үнээ гүрээгий нь ханаж унагасан хэдий ч идэж амжаагүй байсантай тэр хавийн малчид таарсан байна. Энэ хүмүүсийн ярианаас үзэхэд тухайн ирвэс идэш тэжээл хайж тал руу буусан байх магадлал өндөр аж. Мөн Бэрх хайрханд дөрвөн ирвэс байдаг тухай нутгийн малчид ажлын хэсгийнхэнд танилцуулжээ. Дэлхийд ховордсон энэ амьтан Баянхонгор аймгийн Галуут суманд байна гэдэг нь ийнхүү батлагдсан байжээ

 

2017-05-12 08:10:35