• 12 сарын 23, Даваа гараг
Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна
168 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  2016-2020 оны хөтөлбөрт дэвшүүлсэн бодлогын хүрээнд иргэдийн төрийн үйл хэрэгт шууд оролцох нөхцөл бололцоог хангах, мэдээлэл хүргэх, тэдний хууль, эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Иргэн таны мэдлэгт” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийн Зөвлөл, Эрх зүйн туслалцааны төв, “Энх уран итгэл” хууль зүйн фермтэй хамтран сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Баянхонгор сумын 9 багийн иргэдэд мэдээлэл, сургалтыг хийж байгаа юм. Нэг багаас 60-аас доогүй хүнийг хамруулахыг тэд зорьжээ.

 

Сургалтаар Шинээр батлагдсан хуулиудын талаарх мэдээлэл, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь, “Эрүүл мэнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж”, Хавдар ба хорт зуршил”, “Иргэдэд ойр Улсын бүртгэлийн эрх зүйн үйлчилгээ” зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. Мөн Аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл өөрсдийн зүгээс иргэдийн мэдэх ёстой хууль, эрхзүйн мэдээллийг  үнэ төлбөргүй өгсөн бол “Төсөл хөтөлбөрийн талаар ч энд хөндсөн юм. Өдөрлөг энэ сарынг 18-ныг хүртэл үргэлжилнэ. 

 

Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан сургалт, мэдээлэлд хамрагдсан иргэд энэ төрлийн ажлыг сар бүр тогтмол явуулахыг зохион байгуулагчдаас хүсч байлаа. Хэрэв иргэд багтаа саналаа хүргүүлж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд сургалт, мэдээллийг хүссэн үед хийх боломжтойг ХЭЗХ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэд ирэх 10 дугаар сард энэ төрлийн сургалтыг дахин хийхээр төлөвлөжээ. 

2017-05-15 11:02:01