• 01 сарын 10, Баасан гараг
Улсын цолонд ойрхон бөхөөр Н.Золбоо шалгарлаа
361 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, Монгол улсын улам нэмэх, харилт үгүй хүчит, хурц шалгамай, шалгарсан хүчит арслан П.Аюушийн нэрэмжит Баянхонгор нутгаас тодрон гарсан улс, аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнөө амжилттай боллоо. Уг барилдааныг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Баянхонгор аймгийн үндэсний бөхийн холбоо, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, П.Аюуш арслангийн үр хүүхдүүд, Их Богд дэвжээ, МҮБХ хамтран зохион байгууллаа.

Улсын арслан Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таван хан" дэвжээний бөх улсын залуу харцага Н.Жаргалбаяр түрүүлж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, "Их Богд" дэвжээ, "Мөнхийн үсэг" группийн бөх, бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт улсын харцага, Ховд аймгийн Зэрэг сум, "Ховд" бөхийн дэвжээний бөх Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймийн Бүрд сумын харьяат, Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх улсын начин Э.Сангисүрэн нар шалгарлаа.

Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй том цолтой бөхчүүд хоёрын даваанаас эхлэн өвдөг шороолсон нь дээгүүр цолтнуудад халгаатай, шимтэй сайхан барилдаан болов. Энэхүү барилдааны зохион байгуулагчдын зүгээс улсын цолонд ойрхон бөхийн шагналыг тус барилдааны үзүүр бөх аймгийн хурц арслан Н.Золбоод гардууллаа.

 

Хүчит 256 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг гурван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр байлсан юм.

МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар барилдааныг нээж "Аюуш" арслан найрагллаасаа сонирхуулсан бол, Баянлиг сумын харьяат улсын начин Д.Сүхбат уртын луугаар сэтгэлийн хадаг өргөлөө.

Аймгийн заан Түмэндэмбэрэл, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, хурц арслан Н.Золбоо тэргүүтэй залуучууд уран гайхамшигт барилдаанаараа үзэгчдийг гайхшруулсан бол түрүү үзүүрт яригдаж байсан Заан Б.Батмөнх, арслан Батсуурь, Х.Мөнхбаатар болон арслан цолны хүндэтгэлийн барилдааны түрүү бөх аймгийн арслан О.Хангай нар доогуур даваанд өвдөг шороодож бөхийн таавар эвдсэн юм.

 

Сумын эмчээс Нисэхийн цэргийн ангийн байлдагч болж Улсын наадмын түрүүлсэг ч хэлмэгдэж явсан хурц арслан П.Аюушийн нэрэмжит барилдаан үзэгч дүүрэнтэй, хариад ярих сонинтой хүнлэтгэл тэгш сайхан болж өнлөрллөлөө.

Аюуш арслангийн ууган хүү А.Бандимаам аавынхаа нэрэмжит барилдааныг зохион байгуулах, түүнийг алдар гавьяаг мөнхжүүлэх ажлыг олон жилийн өмнөөс хөөцөлдөж байсан ч тэр бүр бүтэлгүй олон жилийг ардаа орхиод байсан юм. Тэгвэл энэ удаад Баянхонгор аймгийн удирдлагууд уг ажлыг нааштай хүлээн авч, аймгаасаа улсын наадамд анх удаа түрүүлсэн алдарт бөхөө мөнхлөх, түүнд хүндэтгэл үзүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Уг ажил нь Баянхонгор аймаг дахь Үндэсний бөхийн холбоо шинэчлэн байгуулагдсаны дараа зохион байгуулагдсан томоохон ажил гэдгээрээ онцлог. Нөгөө талаар уг ажил нь Баянхонгор аймгаас улсын цолтой бөхчүүдийг шинээр төрүүлэх, улмаар аварга, арслантай болоход үзүүлж буй жинтэй хувь нэмэр гэж ойлгож болно. Энэ талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өөрийн цахим хуудаснаа, “Баянхонгор аймгийн Богд сумын харьяат БНМАУ-ын улам нэмэх, харилт үгүй хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит арслан П.Аюушийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2017 оны 05 дугаар сарын 20-нд Монгол бөхийн өргөөнөө амжилттай болж өндөрлөлөө.

Төдийгөөс өдий хүртэл бөхийн төлөө сэтгэл зүтгэл гарган зүтгэж байгаа харцага, начин, хонгор нутгийн хүчтэнүүддээ баярлалаа. Шинэ залуу бөхчүүд минь бөхөд хайртай нутгийнхан, тэднийхээ итгэлийг дааж, бэлтгэл сургуулилтаа улам сайн хийгээрэй. Аймаг орон нутгаас минь хотол түмнээ баясгасан аварга арслангууд төрөх болтугай” гэжээ. 

2017-05-22 09:47:52