• 12 сарын 23, Даваа гараг
СОЁЛЫН АЖИЛТАН ХӨТӨЛБӨР БАЯНХОНГОР АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ
147 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Урлаг соёлын байгууллагын ажилчдын чадвар чансааг ахиулах, ажлын цар хүрээг  тодорхой хэмжээнд ахиулж , үр дүн, үнэлэмжийг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж дэмжих үүднээс Баянхонгор аймаг соёлын ажилтнуудад зориулсан тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс бэлтгэл олон ажлуудыг  аймгийн ЗДТГ, аймгийн БСУГ-аас  хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба энэ хүрээнд ээ соёлын ажилтны чадавхийг бэхжүүлэх нь сургалт, зөвлөгөөнийг  5-р сарын 22-25-ны хооронд Баянхонгор хотод зохион байгуулж байна.

Соёлын ажилтныг чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалт зөвлөгөөний  нээлтэд аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, БСУГ-ын дарга Д.Мөнхбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.Сургалтанд  соёл урлагийн байгууллагын удирдах ажилтан, Аудио инженер, Хөгжим бүжгийн багш, номын санчид, сумдын соёлын төвийн эрхлэгч  нар оролцож байгаа бөгөөд ажил мэргэжлийн чиглэл тус бүрээр хуваагдаж тус сургалтаар мэдлэг чадвараа дээшлүүлж байна.

05-р сарын 25-нд  09:00 цагаас “Соёлын ажилтан” хөтөлбөрийн нээлт аймгийн Баганат талбайд болох ба үргэлжлүүлэн 11:00 цагаас БСУЯамны мэргэжилтнүүд “Төрөөс баримтлаж буй соёл урлагийн  бодлого, чиг хандлага”, “Орчин үеийн Музей, соёлын өвийн өнөөгийн чиг хандлага”, “Орчин үеийн Номын сангийн хөгжлийн чиг хандлага”, “Хүүхдийн театрын хөгжлийн чиг хандлага”, “Театр урлагийн хөгжлийн чиг хандлага”, “Соёлын төвийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага” сэдвүүдээр илтгэл мэдээлэлийг холбогдох газруудад хийх юм байна.

Соёлын ажилтаны хөтөлбөрийн хүрээндэх соёлын ажилтны чадавхийг бэхжүүлэх нь сургалт зөвлөгөөний арга хэмжээ аймгийн ХДТГ-ын “Тэнгэрлэг түмний дуулал” тоглолтоор өндөрлөх ажээ. 

2017-05-23 06:37:41