• 05 сарын 10, Бямба гараг
2017 ОНД БАЯНХОНГОР АЙМГИЙН 600 ИРГЭН БАЙНГЫН БОЛОН ТҮР АЖЛЫН БАЙРТАЙ БОЛНО
229 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арга хэмжээг  аймгийн ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа нээж үг хэлэхдээ ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэх тал дээр анхаарсан томоохон ажлуудыг төр засгийн зүгээс тодорхой шат дараатайгаар зохион байгуулж байгааг хэлээд  өмнөх онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нэг аймагт 5-6 тэрбум төгрөг олгодог байсан. Энэ жил санхүү эдийн засгийн хямралаас үүдээд 1 тэрбум 200 сая төгрөг манай аймагт хуваарилагдаж ирсэн. Гэхдээ бага мөнгө ирлээ гээд бид зүгээр суухгүй.  Баянхонгор аймагт  1800 орчим идэвхитэй ажил хайгч байгаа ба  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд  түр болон байнгын ажлын байраар 600 хүнийг хангах зорилготой ажиллаж байна гэдгээ онцлов.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлтэд аймгийн  Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга Г.Батжаргал,  ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар ороцлоо. Аймаг орон нутгийн цаг үеийн мэдээлэл, хийж хэрэгжүүлж байгаа ажил, иргэдээ ажил орлоготой болгох тал дээр хэрхэн анхаарч буй талаараа  аймгийн удирдлагууд мэдээлэл өгч ажил хөдөлмөр хийё гэсэн чин эрмэлзлэлтэй ямар ч хүнийг дэмжиж байна. Дэмжих ч болно. Тэрнээс энэ ажил хүнд тэр ажил тийм гэж голж шилсэн сэтгэлгээ биднийг өнөөдөр оюун санаа болоод эд материалын ядууралд хүргээд байна. Энэ явцуу сэтгэлгээгээ гээсэн иргэн бүрт боломж байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний танилцуулга хийдлээ. Мөн аймгийн ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд  Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга Ц.Насанбаяртай,   бүлгээр газар тариалан эрхлэх иргэд, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн бүлгүүдтэй тус тус хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний нээлттэй хаалганы өдөрлөг, яармаг-2017 хүрээнд аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүд сул чөлөөтэй ажлын байр, ганцаарчилсан зөвлөгөө, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн бүтээмжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажил хайгч иргэдийг бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.

 

2017-06-07 11:07:04