• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ НООС УГААХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
380 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улаанбаатар хивс үйлдвэр ХХКомпани,  Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч холбоо нар хамтран орон нутагт ноосны үйлдвэр байгуулах Засгийн газрын бодлогын хүрээнд ноос угаах үйлдвэр байгуулах төслийг  УИХ-ын гишүүн Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт хэрэгжүүлж байна.Төслийн хэрэгжилтийн байдалтай УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Засаг дарга Г.Батжаргал нар очиж танилцав.Тус ноос угаах үйлдвэр 2017 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа ба  1000 мм ажлын өргөнтэй 5 онгоц, ноос угаах тоног автопульс угсарч тоног төхөөрөмжүүдээ суурилуулжээ. Одоо уурын зуух, худаг, ус цэвэршүүлэх байгууламж зэргийг нэмэж байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна.

Тус үйлдвэр энэ жил 1000 тонн ноос малчдын гар дээрээс энэ жил авч угаах ба манай аймагт ийм үйлдвэр байгуулагдсанаараа  Баянхонгор аймгийн  малчид малаас гаралтай ноос, ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг бүх төрлийн ноосыг тус үйлдвэрт худалдаалах эх үүсвэр бүрдэх юм.

Цаашдаа ноос угаах үйлдвэрийн бүх тамга тэмдэг татвар төлөлт  нь  орон нутагт харьяалагдаж явах юм байна.

Ноосны үйлдвэр ашиглалтад орохдоо эхний ээлжинд орон нутгаас 30 хүнийг ажлын байраар хангах ажиллах ба ноосоо 9 сараас угааж эхэлнэ.  Ноосыг угаахдаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн химийн бодис хэрэглэхгүй ба гүүний худгаас усаа татаж хэрэглэн ноосоо угааж дууссаны дараа бохир усыг тунгаан цэвэршүүлээд бохирын ерөнхий байгууламжид нийлүүлэх юм байна. 

Тус үйлдвэр Угаасан ноосны нэг хэсгийг хивсний үйлдвэр болон Монгол ноос компаниудад нийлүүлэх ба нийлүүлэгдсэн ноосоор нарийн утас болгон нарийн даавуу болгон үйлдвэрлэж бүх төрлийн хувцас үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх сүлжээгээтэйгээр үйл ажиллагаа явуулах юм байна.

 

2017-06-07 11:15:35