• 12 сарын 23, Даваа гараг
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИР БАЯН-ОВОО СУМАНД АЖИЛЛАВ
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баян-Овоо сумын сургууль цэцэрлэгийн барилга муудсан. Цаашдаа ашиглах боломжгүй байдалд хүрчээ. Цэцэрлэг сургуулийн асуудлыг онцгой анхаарч болвол хоёуланг нь болохгүй бол аль нэгийг нь ирэх жилийн төсөвт нөгөөг нь түүний дараагийн жилийн төсөвт суулгаж өгнө гэв.

Баян-Овоо сумын газар нутагт шарил дураараа тавих асуудал нилээд ихсэж ард иргэдийг айх ичээх, бухимдуулах болсон байна. Энэ тал дээр их хурлын гишүүн анхаарч Баян-Овоо сумын удирдлага, аймгийн удирдлага, лам нартай хамтарсан уулзалт хийж нэг шийдэлд хүргэх тухайгаа мэдэгдлээ.

 

Баян-Овоо сумын ахмадууд ахмадын өрөө байртай болох хүсэлтээ илэрхийлсэн юм. Сум орон нутгийн зүгээс газар байрыг шийдэх бол дотоод тохижилтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир шийдэж өгхөөр болов.

Мөн тэрээр ирэх жил тус сумыг эмнэлгийн тусламж үйлчилгээний пургон автомшинтай болгож өгнө гэлээ.

2017-06-07 11:36:40