• 12 сарын 23, Даваа гараг
100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БҮХИЙ ОФФИСЫН БАРИЛГА ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО
153 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАРУУН БҮСИЙН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХАЖУУД 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БҮХИЙ ОФФИСЫН БАРИЛГА ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

"Чандмань 15" 100 хүүхдийн цэцэрлэг бүхий оффисын барилгын явцын ажилтай УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, Засаг дарга Г.Батжаргал нар танилцлаа.

1 тэрбум 250 сая төгрөгний төсвөөр баригдах тус барилгын ажил 30-40 хувьтай явагдаж байна. Үүнийг барихад орон нутгийн төсвөөс 250 саяыг гаргаж байгаа бол бусад зардлыг Э.Энхбат захиралтай "Чандмань Баянхонгор" ХК өөрсдийн нөөц бололцоогоор гүйцэтгэж байна.

Барилгын ажил өнгөрөч 5 сараас эхэлсэн бөгөөд компанийн тоног төхөөрөмж, хүн хүчийг ашиглан барилгаа барьж байгааг байгууллагын дарга Э.Энхбат онцолсон юм. Гүйцэтгэл 2017 оны 9-10 сард дууссанаар тус цэцэрлэг бүхий оффисын барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх юм байна.

Их хурлын гишүүд "Чандмань 15" хүүхдийн цэцэрлэгийн барилгын явцтай танилцаад ашиглалтад орох үеэр нь гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эд, цагаан хэрэглэл, доторх тохижилтыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 

2017-06-07 11:40:35