• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ 200 ЦЭРГИЙН БАЙР БАРИГДАНА
254 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн, бүтээн байгуулалт хүн хүч шаардлагатай бүх л ажилд гол үүргийг гүйцэтгэсээр ирсэн Барилгын цэргийн 339-р ангийн алба хаагчдын амьдрах нөхцөл тааруу байдаг ба тухайн ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр аймгийн Засаг даргад цэргүүдийн амьдрах байрыг шинэчлэх хүсэлт тавьжээ. Улмаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал УИХ-ын гурван гишүүндээ уламжилсан байна. Их хурлын гишүүд ийнхүү хөөцөлдсөнөөр 700 сая төгрөгөөр бариулахаар БХЯ-ны багцад тусгаж чаджээ.

Ийнхүү шийдэгдсэнээр Баянхонгор аймагт 200 цэргийн байрлах байрны шав тавих ёслолыг өнөөдөр буюу шинийн 8-ний билэгт сайн өдөр хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар. болон аймгийн удирдлагууд орон нутагтаа хийгдэж байгаа бүх л ажлыг нугалах гол хүч нь байсаар ирсэн тангараг өргөсөн эр цэргүүддээ амжилт хүсээд баяр хүргэв.

 

2017-06-07 11:43:01