• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГ ХУРИМЫН ОРДОНТОЙ БОЛНО
367 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Баянхонгор хотод баригдах хуримын ордны шав тавилаа.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц. Отгонбаяр нар оролцлоо.

Хуримын ордонг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 750 сая төгрөгөөр 2017-2018 оны хооронд баригдаж ашиглалтад орно.

Их хурлын гишүүд энэ эрхэм өргөөндөө гэр бүлээ батлуулах олон олон залуу гэр бүлүүддээ мөнгөн хурим, алтан хуримаа үе уламжлан хийх өлзий дэмбэрэлтэй ерөөл өргөлөө.

Хонгор нутгийн залуусын хүсэн хүлээлт байсан хуримын ордон ийнхүү хэзээ мөдгүй баригдана.

Хуримын ордон цаашдаа ГБХЗХГазарт харьяалагдаж үйл ажиллагаа тогтмол явуулах аж.

 

2017-06-07 11:50:12