• 12 сарын 23, Даваа гараг
ОНЫ ШИЛДЭГ ХАТАН ЭЭЖҮҮД ТОДОРЛОО
268 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг ХАТАН ЭЭЖ шалгаруулах ёслолын арга хэмжээ эх үрсийн баярын энэ өдөр боллоо.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нар хайр халамж ухаанаараа үрс бүхнээ өв тэгш сайн сайхан хүмүүжүүлсэн эрхэм ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Ээж үрс хамтдаа баярласан энэ өдөр Сургаалт хатан ээжээр Самдангийн Эрдэнэцэцэг, Сундуйн Маахүү, Элбэрэлт хатан ээжээр Сангидоржийн Халтархүүхэн, Энэрэлт хатан ээжээр Бэгзийн Лхагвасүрэн, Халамжит хатан ээжээр Пунцагийн Дуламсүрэн, Буянт хатан ээжээр Сангийн Нацаг, Дашийн Гунгаамаа, Ачит хатан ээжээр Базарсадын Чимэдмаа, Батбаярын Дулам, Өнөр хатан ээжээр Дондогийн Баасан, Бүтээлч хатан ээжээр Намсрайн Ичинноров, Хөдөлмөрч хатан ээжээр Бибишийн Мөнхзул, Баасангийн Болормаа нар тодорч УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудаас үнэмлэх тэмдэг, батламж, хүндэтгэлээ гардаж авсан юм.

Н.Мэндбаяр даргаар удирдуулсан аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эхчүүд эмэтэйчүүдээ дэмсэн, тэдний оролцоог хангасан хэд хэдэн төрлийн томоохон арга хэмжээг жил тутамд хийдэг ба хүнлэг энэрэнгүй, хайр ухаан, халамж бүхнийг өөртөө тээж явдаг эхчүүдийгээ ийнхүү жил бүр алдаршуулж тодотгодогт талархалаа илэрхийлэн шинээр хатан ээж өргөмжлөл хүртсэн ээжүүддээ баяр хүргэе..

 

2017-06-07 11:51:54