• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР ХАЙРХАНЫГ ТАХИЛАА
176 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн тахилгат уул Баянхонгор хайрханыг тайх ёслол зуны эхэн сарын шинийн гурваны билэгт сайн өдөр болж байна. Баянхонгор хайрханыг тайх ёслолын арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал болон аймгийн удирдлагууд Галуут нутгийн сүсэгтэн олон оролцож байна.

Тус тайх ёслолыг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал сонордуулга хийлээ. Энэ үеэр цан цохиж, цам харайн, сүү өргөн нарны тахилга хийсэн бол Бурхан багшийн их хөлгөн судар болох 108 Гаанжуур, Даанжуур судрыг Баянхонгор хайрханд залж сүсэглэлээ. Галуут сумын Баруун нууранд аймгийн удирдлагууд лус савдаг аргадаж Зэд өргөх ёслол үйлдэв.

Баянхонгор хайрханыг 2009 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн тахилгатай болгосон ба хоёр жил тутамд нэг удаа тахиж газар ус, хангай дэлхийгээ аргадан хүндэлдэг уламжлалтай билээ.

2017-06-07 12:08:49