• 12 сарын 23, Даваа гараг
ЦАГДААГИЙН СҮЛД ЧУУЛГА БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ БАЯНХОНГОРТ ТОГЛОЛТ ХИЙНЭ
278 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 96, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 75 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчийн тэмдэглэлт өдөр”-ийг тохиолдуулан тус Сүлд чуулга “Иргэн тантай хамт” өдөрлөгийг аймгийн Цагдаагийн газар, ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.Сүлд чуулгаас Монголын соёл  урлагийг дэлхийн түвшинд таниулсан олон уран бүтээлчид төрсөн байдаг ба Баянхонгор аймагт ажиллаж байгаа бүрэлдэхүүндийг Цагдаагийн сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн ахласан бол бүрэлдэхүүнд МУ-ын гавьяат жүжигчин Ариунбаатар болон дуу, бүжиг, хөгжмийн олон шилдэг уран бүтээлчид багтжээ.Цагдаагийн Сүлд чуулга уран бүтээлийн дээжээсээ Баянхонгор аймгийн удирдлагуудад толилууллаа.

Мөн өнөөдөр гэмт хэргээс урьдчилан  сэргийлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг байгуулага хамт олон, гавьяаны амралтандаа гарсан цагдаагийн ахмад ажилтан, алба ажлаа нэр төртэй хашиж яваа цагдаагийн алба хаагчид тэдний гэр бүлийхэнд хүндэтгэл үзүүлж байна.Үргэлжлэн өнөөдөр 19:00 цагаас “Үргэлж тантай хамтдаа” Сүлд чуулгын тоглолт аймгийн ХДТ-т болох ба энэ тоглолтод Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчдөө өргөнөөр оролцохыг тус чуулгынхан урьж байна.

Маргааш “ЦАГААН ШОНХОР” хөшөөний нээлт болсоноор  Цагдаагийн албан хаагчийн тэмдэглэлт өдөр албан ёсоор эхлэх ажээ. 

2017-07-16 06:10:10