• 12 сарын 23, Даваа гараг
Их зохиолчийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
214 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Их зохиолч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн тэгж ой энэ жил тохиож байна. Ойг бүтэн жилийн турш зохион байгуулахаар болж, тус ойг зохион байгуулах ажлын хэсэг бүтэн жилийн турш шат дараатай олон арван ажлыг зохион байгуулж ирсэн. Тус ажлын хэсгийн даргаар их зохиолчийн төрөлх нутаг Баацагаас сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Б.Баттсуурь ажиллаж байна.

Ойн арга хэмжээний онцлох үйл явдлын нэг өнөөдөр боллоо.

Их зохиолч Ч.Лхамсүрэнгийн гэргий, өдгөө 90 насны босгыг давж буй С.Цэндсүрэн, өөрийн найман хүүхэд, ач зээ, хүргэн бэрүүд нийлсэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Баянхонгор аймагт ирж Ч.Лхамсүрэн агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, М.Билэгт, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч, Ч.Лхамсүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн дарга Б.Батсуурь, Монголын зохиолчдын холбоо, Баянхонгор аймгийн зохиолчдын холбоо, Өдрийн сонин, МҮОНТ-ийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр аймгийн Засаг дарга их зохиолчын алдар суу төрж өссөн нутаг, түмэн олныхоо дундаас эхтэй гэдгийг хэлээд түүний зохиосон монгол хүн бүрийн хэлд орохдоо дуулж сурдаг Маамуу нааш ир хэмээх дуунаас эхлээд холоос довтолгож эх нутгаа зорих Хүрэн морь найраглал, хөгжил дэвшлийн бэлгэдэл болсон Ган зам гээд олон сайхан уран бүтээлийг энэ үеэр дурсаж, зохиолчийн гэргий, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Харин Ч.Лхамсүрэн агсны гэргий С.Цэндсүрэн энэ үеэр баяр, догдлолын нулимс унагаж, энэ ажлыг зохион байгуулж буй аймгийн удирдлага, үр хүүхдүүддээ талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Тэд маргааш их зохиолчийн төрөлх нутаг Баянхонгор аймгийн Баацагаан суманд  маргааш болох 28 дахь удаагийн “Хүрэн морь” яруу найргийн аймгийн наадмыг  зорилоо. Уг наадмыг залгуулж зохиолчийн 100 жилийн ойд зориулсан бэсрэг наадмыг төрсөн нутаг, унасан бууцан дээр нь зохион байгуулах аж.

 

Их зохиолч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилга хөөцөлдөөгөөр Монголын яруу найргийн наадам болох Болор цомыг Баянхонгор аймагт зохион байгуулахаар болжээ. 

2017-07-22 14:30:44