• 12 сарын 23, Даваа гараг
БҮТЭЭЛЧ САНХҮҮЧИД 8 ОРЧИМ САЯ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАЯНХОНГОРТ ХИЙЖЭЭ
216 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын А/82-р  захирамжаар аймгийн бүх шатны төсвийн захирагч, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын төсвийн хууль, тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч санаачилгыг нь идэвхжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор АЗДТГ-ын С.Байгалмаа даргатай Санхүү Төрийн Сангийн хэлтсээс санаачлан “БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ” аяныг дөрвөн сарын турш амжилттай өрнүүлж өнөөдөр тус аяныг дүгнэлээ.

Бүтээлч санхүүч аянд Баянхонгор аймгийн төсөвт байгууллагууд, сумдын санхүүгийн алба, санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар идэвхийлэн оролцож олон шинэлэг ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ, өөрсдийн эв саналаараа нэгдэн орон гэргүй 5 айлийг өргөө цагаан гэртээ болгосон, амьдрал ахуй хүндхэн айл өрхүүдэд хэрэгцээтэй хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн олгосон, хүүхэд багачуудыг сэтгэхүйгээр нь дамжуулж хөгжүүлэх зорилгоор 6-р цэцэрлэгийн нэг ангийг бүтэн тохижуулж, тоглоомжуулж өгсөн зэрэг олон сайн үйлсийг энэ 4 сарын хугацаанд Баянхонгорын санхүүчид бүтээсэн. Эвлэлдвэл юуг ч бүтээж болохын сайн жишээ бол “БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ” аян юм.

Мэдрэмж, авхаалж, сэтгэлгээ, хурд, өндөр тооцоолол бүхий энэ салбар хамт олон өөрсдийн үйл ажиллагаагаа ил тод иргэдэд нээлттэй байх зарчмаар үйл ажиллагаа явуулж байна. СТСХэлтсээс “БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ”аяныг өрнүүлэхдээ санхүүч бүрийг гарын дэргэдээ байлгах хуулийн эмхэтгэлтэй болгож жижиг хэмжээний гарын авлагаар хангасан. Мөн дан санхүүчдийнхээ оролцоотойгоор өөрсдийн нэрэмжит төгөлийг гурван бусийн цогцолборт байгуулжээ.

Тайланг дүгнэх үеэр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Байгалмаа “БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ” аянд бүх бололцоогоо дайчлан оролцсон бүх санхүүчиддээ талархалаа дэвшүүлээд бид өнөөдөр хийсэн ажлуудаа бага гэж чамлаагүй. Гэхдээ бид илүү том зорилгын төлөө нэгдэж илүү далайцтай ажиллаж болох юм байна гэдгийг харлаа. Санхүүчид маань үнэхээрийн сэтгэл сайтай бас үр бүтээл өндөртэй байсанд бахархаж байна гэлээ.

4-н сарын хугацаанд  орлогын бааз сууриа нэмэгдүүлэхээр сумд өөрсдийн нөөц бололцоогоо ашигласан байна. Тухайлбал Жаргалант сум загас, Хүрээмарал сум давснаасаа татвар тооцсон зэргээр орлогын бааз сууриа нэмэгдүүлжээ. Гурванбулаг сум төрийн ажлын угтах үйлчилгээ буюу хөтөчийн ажлыг зөв оновчтой явуулж байгаа зэрэг хэд хэдэн сайн жишээнүүд гарч ирлээ.

Өнгөрсөн онд 71 гүйлгээ алдаатай хийгдсэн байдаг бол энэ жил Төрийн сангаас тус зөрчлийн тоог эрс бууруулж 8 болгож чаджээ. Ийнхүү тайлангаа нээлттэй байдлаар дүгнэсэнээрээ санхүүчдийн хувьд дутуугаа сонсож мэдэж , туршлага солилцох, сэдэж санаачилж хийх олон сайхан санаа болсон байх.

Бүтэн 4 сарын хугацаанд 120 гаруй хоног үргэлжилсэн “БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ” аяныг дүгнэхэд

1.      Баянцагаан сумын санхүүгийн алба

2.      Баян-Өндөр сумын санхүүгийн алба

3.      Баянбулаг сумын санхүүгийн алба

4.      Бууцагаан сумын санхүүгийн алба

5.      Гурванбулаг сумын санхүүгийн алба нар тус бүр эхний байруудад орж ажил үйлсээрээ тэргүүллээ. Эдгээр байранд орсон албадад 1 саяаас -200,000 төгрөг хүртэл мөнгөн шагналыг албан ёсны томоохон арга хэмжээн дээр гардуулах юм байна.

Хуулийн хэм хэмжээнд цаг наргүй ажиллах эрхэм үүрэг хүлээсэн, үүргээ ч сайтар биелүүлж яваа БҮТЭЭЛЧ САНХҮҮЧИДДЭЭ амжилт хүсье.

 

2017-08-11 03:10:12