• 12 сарын 23, Даваа гараг
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 35,7 хувьтай байна
213 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс мэдээлэл хийлээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Баянхонгор аймагт холбогдох 143 заалтыг хяналтад авч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 40.25 хувьтай хэрэгжжээ. Хэрэгжилтийн хувийг салбараар ангилбал,

·         Санхүү, эдийн засгийн салбарын 4 арга хэмжээг хяналтад авч, 70 хувийн хэрэгжилттэй,

·         Үйлдвэржилтийн салбарын 7 арга хэмжээг хяналтад авч, 31,4 хувийн хэрэгжилттэй,

·         Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын 38 арга хэмжээг хяналтад авч, 20 хувийн хэрэгжилттэй,

·         Дэд бүтцийн салбарын 26 арга хэмжээг хяналтад авч, 45 хувийн хэрэгжилттэй,

·         Газар, байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын салбарын 28 арга хэмжээг хяналтад авч, 33,7 хувийн хэрэгжилттэй,

·         Хүн ам нийгмийн халамжийн салбарын 14 арга хэмжээг хяналтад авч, 72 хувийн хэрэгжилттэй,

·         Эрүүл мэндийн салбарын 6 арга хэмжээг хяналтад авч, 61,6 хувийн хэрэгжилттэй,

·         Боловсролын салбарын 8 арга хэмжээг хяналтад авч, 23,7 хувийн хэрэгжилттэй,

·         Соёл, спортын салбарын 9 арга хэмжээг хяналтад авч, 22,2 хувийн хэрэгжилттэй,

·         Хууль, эрх зүй, нийгмийн аюулгүй байдлын салбарын 2 арга хэмжээг хяналтад авч, хэрэгжээгүй байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 153 зорилтыг дэвшүүлэн төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс нийт 100 асуудлыг аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хэрэгжүүлэхээр тусган энэ оны эхний хагас жилийн байдлаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн явц 35,7 хувьтай байна.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛ

Аймгийн Засаг даргын тамгын газар 2017 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн ИТХ-ын Засаг даргад даалган гаргасан 39 тогтоолыг хяналтад авч хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллажээ. Аймгийн ИТХ-ын тогтоол 2017 оны эхний хагас жилийн байдлаар 59,7 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.

Баянхонор аймгийн Засаг даргын хэлтэс, сум, байгууллагын дарга нарт даалган гаргасан захирамжийн 2017 оныэхний хагас жилийн биелэлт                                                      

(Дүн шинжилгээ)

д/д

Салбар чиглэл

Захирамжийн тоо

Биелэлтийн үр дүн (%-иар)

1

Санхүү эдийн засгийн салбарт

10

85%

2

Үйлдвэржилтийн чиглэлээр

5

66%

3

ХАА, газар тариалангийн салбарт

9

74,4%

4

Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн салбарт

5

100%

5

Дэд бүтцийн салбарт

7

58,5%

6

Эрүүл мэндийн салбарт

11

17,8%

7

Боловсролын салбарт

4

75%

8

Соёл, спортын салбарт

3

66,6%

9

Хууль эрх зүй, нийгмийн аюулгүй байдал

15

90%

10

Нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр

8

67,5%

НИЙТ

77

70%

2017 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн Засаг даргын хэм, хэмжээ тогтоож, бодлогын хэлтэс, эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон сумын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч гаргасан 93 захирамжийг хяналтад авч хэрэгжилтийг зохион байгуулан, биелэлтийн явцад хяналт тавин ажиллаж байна. Захирамжийн биелэлтийн явц 2017 оны эхний хагас жилийн байдлаар 77,4 хувьтай хэрэгжиж байна.

Аймгийн Засаг даргын захирамж бүрэн хэрэгжсэн буюу 100 хувийн хэрэгжилттэй 45, хэрэгжих шатанд буюу 70 хувийн хэрэгжилттэй 31, хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувийн хэрэгжилттэй 10, хэрэгжээгүй буюу 0 хувийн хэрэгжилттэй 4, хэрэгжилт тооцох хугацаа болоогүй 3 байна.

Хяналтад авсан 93 захирамжийн биелэлтийг салбарын чиглэлээр ангилан авч үзвэл,

·         Санхүү, эдийн засгийн салбарт чиглэсэн 10 захирамж  85%-тай,

·         Үйлдвэржилтийн чиглэлээр 5 захирамж 66%-тай,

·         ХАА, газар тариалангийн салбарт чиглэсэн 9 захирамж 74,4%,

·         Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн салбарт 5 захирамж 100%,

·         Дэд бүтэцийн чиглэлээр 7 захирамж 58,5%,

·         Эрүүл мэндийн салбарт чиглэсэн 11 захирамж 17,8%-тай,

·         Боловсролын салбарт чиглэсэн 4 захирамж 75%,

·         Соёл, спортын салбарт 3 захирамж 66,6%,

·         Хууль эрх зүй, нийгмийн аюугүй байдлын чиглэлээр 15 захирамж 90%,

·         Нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр 8 захирамж 67,5%-тай хэрэгжсэн байна.

ЗДТГ-ын ТЗУХ

2017-08-16 03:58:12