• 12 сарын 23, Даваа гараг
ЯПОН УЛСЫН ОЙТА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
256 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Япон улсын Ойта мужтай Баянхонгор аймаг найрамдалт харилцаа тогтоож сүүлийн  гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд газар тариалан, өрхийн үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, Баянхонгор аймгийн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөө гаргах тал дээр үр ашигтай хамтран ажиллаж нилээдгүй тооны иргэдийг өрхийн тогтмол амьжиргаатай болгожээ. Иргэдийг сургаж мэдлэгжүүлэх тал дээр Ойта мужаас олон тооны сургалт, дэмжлэгийг Баянхонгор аймаг авч байжээ. Ойта мужыхан 1 тосгон – 1 шилдэг бүтээгдэхүүн хөдөлгөөнийг Баянхонгор аймаг цаашлаад Монгол улсад өрнүүлсэнээрээ хүнсний тариалалт, үйлдвэржилтэд улс тодорхой хэмжээнд ахиц гаргасан гэхэд хилсдэхгүй биз. Үүнээс гадна боловсролын тал дээр Баянхонгор аймгийн хүүхэд залуусыг томоохон хэмжээнд дэмжиж Соого сейко бүрэн дунд сургуулийг байгуулж өгсөн юм. Тус олон ажлуудыг санаачлан хийсэн үүсгэн байгуулагчид ойрын өдрүүдэд манай аймагт ажиллаж байгаа ба өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээж авч уулзлаа.

Ойта мужаас ирсэн зочидийн бүрэлдэхүүнд Баянхонгор Ойтагийн найрамдлыг бэхжүүлэгч, Баянхонгор аймгийн хүндэт иргэн, Соого сейкео сургуулийг анх санаачлагч, ерөнхий ивээн тэтгэгч ноён Камияама Акира,  Нэг тосгон – Нэг шилдэг бүтээгдэхүүн хөдөлгөөний удирдагч, Баянхонгор аймгийн хүндэт иргэн бөгөөд Алтан гадас одонт ноён Ока Ёочиро нарын 10 гаран төлөөлөгчид багтжээ.

Соого сейкео ахлах сургуулийн захирал, доктор С.Оюунбилиг сургууль байгуулагдсан цагаас хойш ямархуу амжилттайгаар ажиллаж байгаа тухайгаа хоёр талын албаны төлөөлөгчдөд танилцуулсан юм. Одоо тус сургууль 50 гаруй багш ажилчидтай, 720 гаруй суралцагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ба тус сургуулиас олон улс болон монголын оюуны спортын аварга, чөлөөт бөхийн аварга, сумо бөхийн ОУ-ын аварга зэрэг олон шилдэг хүүхдүүд төрөн гарчээ. Мөн ЭЕШ-аар аймагтаа байнга дээгүүрт ордог зэрэг нь тус сургуулийн боловсролын чанарыг харуулж байна. Соого сейкео сургуулийн багш сурагчид Ойта мужид 3 удаа албан ёсоор зочилж японы ахуй амьдрал, соёл, ёс заншил, хөгжил дэвшилтэй танилцаж олон сайхан найз нөхөдтэй болжээ.

Аймгийн удирдлагууд Ойта мужтай Боловсролын салбарт хамтран ажилласнаар Баянхонгор аймгийн хүүхэд багачууд нилээдгүй үр шимийг нь хүртэж буйд талархалаа илэрхийлээд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засаг даргын мөрийн хөтөлбөрт гадаад бодлогоо тодорхойлж, уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх зүйл заалт тусгагдсан.

Энэ хүрээндээ нийгэм, соёл, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгож харилцаагаа шинэ шатанд гаргах төлөвлөгөөтэй байгаа талаараа АЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн ярилаа. Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Япон улсын Ойта мужтай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч 3-р сард байгуулсан ба санамж бичгийн хувийг ноён Камияама Акирагаас гардаж авсан ба санамж бичигт тусгагдсан зүйл тус бүр ажил хэрэг болж Ойта муж болон Баянхонгор аймгийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ. 

2017-08-22 06:37:01