• 12 сарын 23, Даваа гараг
СУМДЫН ЭМЧ НАР АРЬСНЫ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
148 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АШУҮИС-ийн “Арьс судлалын тэнхим”, “Хүрээ ротари” клуб хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчний оношлОгоо, эмчилгээ хийх “Ухаалаг гар утас – арьсны өвчний оношлогоо эмчилгээ” төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ба Баянхонгор аймаг тав дахь аймаг нь болж байна. Баянхонгор аймгийн 19 сумын эмч нар тус төсөлд хамрагдаж ухаалаг гар утсаар хангагдаж байгаа ба тухайн утсаа ашиглан арьсны өвчний оношилгоо эмчилгээг явуулах юм.

Иргэдийн амьдрах хэв маяг, нийгмийн олон талт хүчин зүйлээс болж арьс харшилын өвчин сүүлийн үед ихээхэн ихсэж байгаа юм. Арьсны өвчин амь насанд  шууд байдлаараа хал бал багатай гэж үзэснээс болж төдийлөн шаардлагатай арга хэмжээ авдаггүй ямар нэг байдлаар орхигдох гээд байдаг талтай. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл ихсэж, хүндэрхээрээ арьс бүхэлдээ ховхрон унаж  үүнээс улбаалан нас баралтууд ч гэсэн явагдаж байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тиймээс арьс харшилын өвчинд зориуд анхаарал хандуулах үүднээс энэ төслийг хэрэгжүүлэх болсоноо тус төслийн багийхан хэрэгжүүлэхээр болж төслийг Хүрээ ротари клуб санхүүжүүлж байгаа юм байна.

Сумдын эмч нар хүлээж авсан гар утсан дээр суулгасан тусгай аппликейшнийг ашиглан өвчтөний байдлыг юнителийн 4 жи сүлжээг ашиглан аймгийн эмч болон төслийн багийхны зөвлөх эмч нарлуу явуулж түүгээрээ дамжуулан оношилж эмчлэх юм байна. Ухаалаг гар утсыг хүлээлгэж өгөх үеэр тухайн эмч нарт арьсны өвчний талаарх тодорхой ойлголт өгөх, апплекейшнийг хэрхэн ажиллуулах талаар сургалт хийгдлээ.

Ийнхүү сумын иргэд арьс харшилын өвчинөө оношлуулж эмчлүүлэхийн тулд заавал аймаг болон хотыг зорилгүй илүү зардал чирэгдэл бололгүй сумын эмчдээ үзүүлэн эмчлүүлэх боломжтой боллоо.

2017-08-25 09:17:39