• 12 сарын 23, Даваа гараг
БАРУУН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД БАЯНХОНГОРЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
344 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХХААХҮЯамнаас Үндэсний болон орон нутгийн хоол ундааг сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх зорилгоор "Үндэсний болон орон нутгийн онцлоготой хоол, ундааг хөгжүүлэн дэлгэрүүлэх нь" Баруун бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын арга хэмжээг Ховд аймагт энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Завхан гэсэн 6 аймаг оролцлоо.

Тус зөвөлгөөнд Эрүүл мэндийн газрын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/Т.Нарангарав/,Политехникийн коллежийн  хоол үйлдвэрлэлийн багш Монгол улсын мастер тогооч Ч.Цэрэнпагма, талх, нарийн боовны багш С.Одбаяр, Ч.Энх-Амгалан/, “Эрхэт зоогийн газар”-ын тогооч Р.Тамир, “Уранхайрхан ресторан”-ы тогооч Н.Наранмандах, “Тай экспресс ресторан”-ы тогооч Б.Балчин, 12 дугаар цэцэрлэгийн тогооч Л.Энхжаргал, Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн тогооч Ч.Тунгалаг нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож доорх амжилтуудыг гаргалаа.

1.Орон нутгийн брэнд хоол шалгаруулах төрөлд-1 дүгээр байр/Багаараа/

2.Цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн төрөлд- 1 дүгээр байр/12 дугаар цэцэрлэгийн тогооч Л.Энхжаргал /

3.Шилдэг баг шалгаруулах тэмцээнд-“ 3 дугаар байр /“Эрхэт зоогийн газар”-ын тогооч Р.Тамир, “Уранхайрхан ресторан”-ы тогооч Н.Наранмандах, “Тай экспресс ресторан”-ы тогооч Б.Балчин нар/

4.Орчин үеийн Монгол хоолны төрөлд-2 дугаар байр /Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Нарангарав/

5.Дууны төрөлд-3 дугаар байр /Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн тогооч Ч.Тунгалаг/

6.Гоцлол дууны төрөлд- 3 дугаар байр /Политехникийн коллежийн  багш С.Одбаяр, “Тай экспресс ресторан”-ы тогооч Б.Балчин нар/ эзлэж,  “Монголын мастер тогоочдын холбоо”-ны нэрэмжит шагналаар  “Политехникийн коллеж”-ийн багш Ч.Энх-Амгалан,“Эрхэт зоогийн газар”-ын тогооч Р.Тамир нар шагнагдан амжилттай оролцлоо.

 

Аймаг орон нутгаа төлөөлж бүсийн энэхүү тэмцээнд амжилт гарган оролцсон хүмүүст хүндэтгэл үзүүлэн ХХААГазрын дарга хүлээн авч баяр хүргэлээ. Ийнхүү амжилт гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан аймгийнхаа удирдлагуудад баярласан  талархалсанаа илэрхийлж байна.

 

ХХААГ-ын  Хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн С.Сайнхүү

2017-08-29 10:36:22