• 12 сарын 23, Даваа гараг
АЖИЛСАГ ТӨВ 10-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО
163 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилсан үйлдвэрлэл үйлчилгээний АЖИЛСАГ төвийг барих үйл ажиллагаа 2012 оноос гацаалтанд орж 4 жилийг үзсэн байдаг. Энэ хугацаанд ажилгүй, орлогүй хичнээн ч иргэдийг ажлын байраар хангаж тодорхой орлоготой болгох боломжтой байсан ч МАН-ын үед хийж байсан ажил, төсөв мөнгөгүй гэсэн нэрийдлээр тухайн үеийн удирдлагууд гацаасан байдаг. 4 жилийн хугацаанд ганц ширхэг тоосго нэмэгдээгүй тус барилгыг 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэн үлдэгдэл 550 сая төгрөгний санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Дутууг гүйцээх ажил 2017 оны 5-р сард эхэлсэн ба одоо Барилгын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгаа талаар тус ажлыг гүйцэтгэж буй Бридж констракшн ХХК-ний талбайн инженер П.Тогмид ярьж байна.

Ажилсаг төв ашиглалтад орсоноор хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн 40 гаран ААНэгж тус байранд байрлаж үйл ажиллагаа явуулах ба улмаар 500 гаруй хүнийг ажлыг байраар хангана гэсэн тооцоолол гарчээ. Тус төвийг нам даралтын зуухаар халаах бол цэвэр усыг гүний худгаас татах юм байна. Дэргэд нь цахилгааны под станц суурьлуулсанаар тог цахилгааны асуудал шийдэгджээ. Одоогийн байдлаар Ажилсаг төвд орох 10 ААН-д батламж олгоод байгаа ба цаашдаа үйлдвэрлэх явц, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, хаяг шошго зэргийг харгалзан сонгон шалгаруулалт хийж тодорхой болзол хангасан ААН-ийг оруулах юм байна. Мэдээж тог цахилгаан зэрэг гарсан зардлыг харгалзан түрээсийг хамгийн хямд байлгахаар төлөвлөсөн байна.

Дотроо лаборатори, сургалтын танхим, оффис  зэрэг багтсан  нийт 57 өрөөтэй.  Сантехникийн холболт, орчны болон гадна талбайн тохижилт, аспальтан зам тавих ажил одоо хийгдэж байна. Цаашдаа үйлдвэрлэл үйлчилгээний тус АЖИЛСАГ төв нь Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацид харьяалагдаж үйл ажиллагаа явуулна.

2017-09-05 07:32:25