• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГ ГАДНЫ УЛС МУЖУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА САЙЖРУУЛНА
167 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засаг дарга Г.Батжаргал Францын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх ноён Рафаэл Дрозэвскитэй албан уулзалт хийлээ.

Баянхонгор аймаг ХАА болон МАА-н салбарт тус оронтой хамтын ажиллагаатай байдаг бол цаашдаа аялал жуулчлал, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах тухайд санал солилцлоо.

Мөн Монгол дахь хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид ОУБ-ын төсөл хөтөлбөрийг Баянхонгор аймагт амжилттай хэрэгжүүлж буй удирдах нэгжийнхэн оролцсон ба тус багийхны үйл ажиллагаа явуулдаг 5 сум бэлчээрийн даацаа тодорхойлж, тодорхой хуваарьтай ашигладаг болсон, малчид ноолуураа зөв самнаж авах тал дээр амжилттай суралцаж байгаа нь энэ төслийн үр шим гэдгийг Засаг дарга хэлээд төслийн хугацаа 2018 онд дуусгавар болох ч цаашид сунгах, хуучин сумд дээрээ нэмээд дахин таван сум нэмж 10 болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Малчдын хувьд ноолуурын үнэлэмжийг сайжруулах, нэмүү өртөг шингээх сүлжээ бий болгох хүсэл ихтэй байдаг гэдгийг ч ярьсан юм.

Европын холбооны улс гүрнүүд жижиг дунд үйлдвэрлийг хөгжүүлсэн асар их дадлага туршлагатай. Энэ чиглэлээр нь манайх тус улс орнуудаас туршлага судлаж суралцвал цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт тодорхой ахиц гарна. Энэ тал дээр ч Франц улсын Элчин сайдын тэргүүн зөвлөхийн хувьд анхаарч холбоо харилцааг тогтоохоор болов.

Уулзалтын эцэст Францын жуулчдад Баянхонгор аймгийн байгаль цаг уурын сайхныг сурталчилан таниулж, энэ бүс нутагруу өөрийн жуулчдаа ирүүлэх бодлого баримтлах болно гэж Францын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх ноён Рафаэл Дрозэвски ярьлаа.

Засаг даргын товлосон албан уулзалт үдээс хойш ХБНГУ, Польш улсын бизнесийн төлөөлөгчидтэй хийх уулзалтаар үргэлжилнэ.

 

2017-09-14 05:55:25