• 05 сарын 17, Баасан гараг
Ц.УРАНГОО ОХИНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 50 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ БА БУУЦАГААН СУМЫН СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧИД 535,850 ТӨГРӨГНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
80 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цогбаярын Урангоо охин одоо таван сартай. Зүрхний цоорхойн улмаас жаахан биендээ асар их зовиур зовнил тээж явна. Одоогоор өвчин даамжирч уушиг зэрэг бусад эрхэтнүүдийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн учир эмч нар энэ онд гадагшаа явж эмчлүүлэхгүй бол цаашид амьдрах боломж багасана гэдгийг хэлжээ. Ингээд  Ц.Урангоо охины ээж Д.Батгэрэл цаг хугацаатай уралдан хонгор нутгийн ахан дүүстээ ханджээ. Баяр наадам, амралт гээд хүмүүс төдийлөн анхаарал тавиагүй ч энэ 9-р сараас Нэгдсэн эмнэлэг зэрэг ганц хоёр байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлж эхлээд байгаа юм байна. Энэ хандивын аянд  сум орон нутгаас нэгдэж буй нь үнэхээр сайшаалтай. Бууцагаан сумын сургуулийн хамт олон өөрсдийнхөө бололцоогоор мөнгө төгрөг цуглуулсан ба өнөөдөр тус сургуулийн захирал Н.Одончимэг Ц.Урангоо охины ээжид албан ёсоор гардуулж өглөө.

Ц.Урангоо охиныг Монголд эмчлэх боломжгүй ба Солонгос болон Энэтхэг улсад эмчилдэг байна. Ц.Урангоогийн гэр бүл охиноо Энэтхэг улсад эмчлүүлэх хүсэлтэй байгаа ба эмчилгээнд 50 сая төгрөг шаардлагатай гэжээ. Охины ээж Д.Батгэрэл нь одоогоор эрхэлсэн ажилгүй тэглээ ч охиноосоо холдож болохгүй. Ц.Урангоо охин өвчнөөсөө шалтгаалаад унтаж чаддаггүй. Үүнээсээ болдогч юмуу жингийн дутагдалтай. Ээж нь үргэлж дэргэд нь байж асарч хандахгүй бол гэмтэй.   Энэ айл ээж н.Жавзангийхаа тэтгэврийн хэдэн төгрөгөөр амьдарлаа залгуулдаг ба эмчилгээний төлбөрт өгчих , зориулчих юм хомс юм.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Та бидний үр хүүхдээс ялгаа юу байхав.  Цовоо цолгиун энэ жаахан охинд эрүүл цовоо инээдийг нь үлдээж, амь нас, амьдрал хайрлахын төлөө бүгдээрээ энэ хандивын аянд сэтгэл нэгтэйгээр оролцоё!!!

БИД ИРЭЭДҮЙДЭЭ ХАЙРТАЙ БАЯНХОНГОРЧУУД

Хандивын данс: 5225381085 /ХААН БАНК/
Харилцах утас: 8654-3999, 8666-5999   

2017-09-15 08:10:58