• 12 сарын 23, Даваа гараг
БАГШ НАРЫН БАЯРЫН 51 ДАХЬ ӨДРИЙН ХҮРЭЭНД УРЛАГ СПОРТЫН БАГА НААДАМ БОЛЖ БАЙНА
218 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1966 оны 11-р сарын 15-ний өдөр БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар жил бүрийн 2-р сарын эхний ням гарагийг Монголын багш нарын өдөр болгосон шийдвэр гарч, 1967 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. 2013 онд дэлхийн багш нарын эрх ашгаа хамгаалах өдөртэй давхцуулан тэмдэглэж байхаар шийдвэр гаргаж улмаар жил бүрийн 10-р сарын 5-ны өдөр тэмдэглэх болсоор даруй таван жил болжээ.

Энэ шийдвэр нь нэг талаасаа улс орныхоо мөнхөд оршин байхын болон хүн ардынхаа сайн сайхан амьдралын баталгааг хангах, нийгэм өөрийгөө нөхөн үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагааг явуулах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг багш нартаа төрөөс үзүүлсэн өндөр хүндэтгэл, нөгөө талаасаа ард түмнийхээ багшийг дээдлэн хүндэлж, хүндэтгэн ханддаг уламжлалт үзэл хандлагыг уламжлуулж хадгалуулахад чухал нөлөө үзүүлсэн шийдвэр болсон гэдгийг болосврол судлаач н.Машлай хэлсэн байдаг .

Энэ жил багш нарын баярын 51 дэх өдөр тохиож байгаа ба энэ амралтын өдрүүдээр оюун мэдлэгийн эрхэм охь ундарга нь болсон бүх багш нартаа зориулж аймгийн БСУГ, БТСГ-аас хамтран урлаг спортын бага наадмыг зохион байгуулж байгаа ба багш нар энэ наадамдаа оролцож  10 гаруй төрлөөр өөрсдийн авхаалж самбаа, авьяас чадвар, хурч хүчээ сорьж байна.

Тус арга хэмжээний нээлтэд аймгийн удирдлагууд оролцож эрдэмд шамдсан ирээдүй хойчынхоо төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж буй багш нартаа баяр талархал дэвшүүлж дэлхийн жишигт нийцсэн сайн боловсролыг олгохын төлөө нэгэн сэтгэлээр, нэг итгэлтэйгээр зүтгэе гэдгийг уриаллаа.

Орон нутагт хийгдэж байгаа нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувь нь дан боловсролын салбарт хийгдэж байгаа нь өөрөө багш сурагчидаа хэр хэмжээнд аймаг дэмжиж байгааг харуулж буйг тодорхойлж байгаа юм. 

2017-09-16 12:04:47