• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 38 ӨРХ ОРОН ГЭРТЭЙ БОЛНО
195 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, аймгийн ардын депутатуудын хурал түүний гүйцэтгэх захиргаа, аймгийн ИТХ, ЗДТГ-ийн 75 жилийн ойг тохиолдуулан нийт төрийн албаны удирдах албан тушаалтнууд аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй, халамж анхаарал шаардлагатай гэр бүлүүдийг ханат цагаан өргөө гэрээр хангах үйлсэд нэгдсэн юм.

Энэ ажлын хүрээнд гэр хүссэн 50 гаруй иргэдийн өргөдөл аймгийн Засаг даргад хаяглагдаж ирсэн ба холбогдох ажлын хэсгийхэн судалгаа явуулж өргөдөл ирүүлсэн айл нэг бүрээр орж бодит байдалтай нь танилцаж ажиллажээ. Тус ажлын хэсгийхний хийсэн судалгаа тайланг өнөөдөр аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын удирдлагууд авч хэлэлцэн улмаар нэн шаардлагатай, цаашид орон гэрээ өөд нь татаад аваад явчих боломжтой гэж үзсэн 38 өрхийг сонгож гэртэй болгохоор шийдвэрлэлээ.

Эдгээр 38 айлд албан ёсоор гэр олгох арга хэмжээг 2017 оны 11-р сарын 9-ний морин цагт аймгийн төв Баганат талбайд зохион байгуулахаар тогтлоо.

Тус 38 гэр нь төрийн байгууллагын бүх дарга, сумдын Засаг дарга, Орлогч, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга болон аймаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга зэргээр төсвийн байгууллагын 176 удирдлагуудын сэтгэл хандив болон орон нутгийн өмчит “Корунд гео” ХХК-ний санхүүжилтээр олгогдож байгаа юм.

Идэр есийн хүйтнээс өмнө орон нутгийхаа 38 айлыг орох оронтой болгож, өнөр бүлээрээ тайван тухтай амьдрах боломжийг ийнхүү Баянхонгор аймгийн удирдлагууд нэгдэн нийлж хийлээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

2017-11-07 07:05:24