• 12 сарын 23, Даваа гараг
Г.БАТЖАРГАЛ: ӨРХ ГЭРЭЭ ӨӨД НЬ ТАТАЖ, ӨРГӨӨ ГЭРТЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮСЧ БАЙНА
231 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, аймгийн Ардын депутатуудын хурал, түүний гүйцэтгэх захиргаа, аймгийн ИТХ, ЗДТГ-ийн 75 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр болж байна. Уг ойг тохиолдуулан нийт төрийн албаны удирдах албан тушаалтнуудын хандив, дэмжлэгээр аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй, халамж анхаарал шаардлагатай 38 гэр бүлийг гэртэй болгосныг эздэд нь гардууллаа.

Гэр гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын албаны төлөөлөл, Баянхонгор аймгийн үе үеийн удирдах албан тушаалтан, хурлын төлөөлөгч нар оролцлоо.

Арга хэмжээний эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Засаг дарга Г.Батжаргал, “Иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, хүнд хөнцөлд байгаа иргэдээ сэтгэл санааны болон эд материалын бодит дэмжлэгийг үзүүлж нийгмийн идэвхтэй гишүүн болгох бидний ажлын чухал хэсэг. Тийм ч учраас өнөөдөр Баянхонгор аймгийн нэгээхэн хэсэг, эрхэм баялаг болсон айл өрхүүддээ олон хүний сайхан сэтгэл, хүч хөдөлмөрийн үрээр боссон өргөө цагаан гэрийг гардуулж байгаадаа баяртай байна. Өрх гэрээ өөд нь татаж, өргөө гэртээ аз жаргалтай амьдрахыг та бүхнээс хүсч байна” гэв.” гэв.

Эдгээр 38 өрхийг сонгохдоо аймгийн Засаг даргад ирсэн гэр хүссэн 50 гаруй иргэдийн өргөдлийн дагуу аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч өргөдөл ирүүлсэн айл нэг бүрээр орж бодит байдалтай нь танилцаж ажиллажээ. Тус ажлын хэсгийхний хийсэн судалгаа тайланг аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын удирдлагууд авч хэлэлцээд дээрх өрхүүдийг гэртэй болгохоор шийдвэрлэжээ.

 

Тус 38 гэрийг төрийн байгууллагын бүх дарга, сумдын Засаг дарга, Орлогч, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга болон аймаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга зэрэг төсвийн байгууллагын 176 удирдлагын хандив, орон нутгийн өмчит “Корунд гео” ХХК-ийн санхүүжилтээр олгож байна.

 

2017-11-09 04:59:14