• 12 сарын 23, Даваа гараг
СУМДЫН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛЖ 40 КОМПЬЮТЕР ОЛГОВ
135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан сумдын орлогч болон багийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэлийн сургалт 2 өдөр үргэлжиллээ. Энэ үеэр ЗДТГ-ын  бүх хэлтсийн дарга нар холбогдох хууль тогтоомжоор сумдын орлогч болон багийн дарга нарт мэдээлэл сургалт явуулж мэдлэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм.

Мөн аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцуулах арга хэмжээг Цэргийн Штабаас зохион байгуулав. Сургалтын төгсгөлд  Багийн дарга нарын үйл ажиллагааг дэмжиж нийт 40 нөтбүүкийг сумдын албан хэрэгцээнд нь зориулж олголоо. Энэ үеэр 2018 онд багийн дарга нарыг 100 хувь албан ёсоор унаажуулахаа аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Дашцэрэн албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь сумдын орлогч болон багийн дарга нарт хандаж эрхээ эдлэхээсээ өмнө үүргээ сайтар ухамсарлаж  бүх үйл ажиллагаагаа хуулийн хэм хэмжээнд иргэдийн нийтлэг эрх ашгийн өмнөөс амжилттай сайн гүйцэтгээрэй гэдгийг захилаа. 

2017-11-16 04:49:24