• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
268 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөл 2017 оны 11-р сарын 17-ны өдрийн хурлаар 2017-2020 оны хооронд Баянхонгор аймагт хэрэгжих эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний спорт хөгжүүлэх, зорилтот өрх, иргэд, эмэгтэйчүүд, ахмадыг дэмжсэн 8 дэд хөтөлбөрийг хэлэлцэх юм.

Хурлын эхэнд “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэв. Тус хөтөлбөрийг тооцоо судалгаа үндэслэлээ маш нарийн гаргасан сайн боловсруулсан хөтөлбөр гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдэв. Охид бүсгүйчүүд зэргээр бүх насны эмэгтэйчүүдийн оролцоотойгоор хэрэгжих эл дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, ажил орлогожуулах зэрэг хэд хэдэн ажлууд тусчээ.

Хөтөлбөр тус бүрийг тодорхой үр дүн үзүүлэх хэмжээний зорилго тавихыг мөн түүнээ гүйцэлдүүлж ажиллах шаардлагатайгаас гадна Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа дэд хөтөлбөр тус бүр хоорондоо уялдаж хэрэгжих учиртай гэдгийг зөвлөлийн гишүүд ярьж байна. Нийгмийн салбарын нилээд хэдэн дэд хөтөлбөр өнөөдөр хэлэлцэгдэх юм. Дэд хөтөлбөрүүдийг үндсэн чиглэлд тусгахдаа өмнө нь хэлтэс бүр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж улмаар эрэмбэлэн салбар тус бүр дээр нь тодорхой төсвийг шийдэж өгсөнөөр эдгээр дэд хөтөлбөрүүд сая ажил хэрэг болж амжилттай хэрэгжинэ. Үүнийгээ дагаад ч хариуцлага өндөрсөнө гэж зөвлөлийн гишүүд үзэж байна.

Мөн хэд хэдэн журмыг авч хэлэлцэн өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал аймгийн аварга малчин шалгаруулахдаа малын тоо зэргийг гол үзүүлэлтээ болгодог байсныг өөрчилж малын чанар угсаа, сүргийн бүтэц, нийгмийн ажлуудыг нь харгалздаг болох зэргээр зарим журмуудад өөрчлөлт орхоор болжээ.

Өнөөдөр Засаг даргын зөвлөлийн гишүүд найман дэд хөтөлбөр, гурван журам болон бусад асуудлыг хэлэлцэж дуусгана.

 

2017-11-17 00:59:22