• 12 сарын 23, Даваа гараг
ОНЦГОЙ КОМИСС ӨВС ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ҮНЭ ТОГТООХ ТАЛААР ХУРАЛДАВ
289 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн онцгой комисс 2018 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн асуудлыг өнөөдрийн хурлаар авч хэлэлцэв. Баянхонгор аймагт энэ жил тав орчим сая мал өвөлжих төлөвтэй байгаа ба өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм. МУЗГ-ын нөөц хөрөнгөөс энэ жил Баянхонгор аймагт 414 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Энэ хүрээнд Баянхонгор аймаг 260 саяд өвс тэжээл бэлтгээд байгаа ба 100 гаруй саяыг болзошгүй нөөцөнд үлдээгээд байна.  Нийт 30,000 боодол буюу 600 тонн  шинэ өвс, 70 орчим тонн  тэжээл бүрдүүлжээ. Онцгой комиссын гишүүд хэлэлцэсний эцэст дээрх өвс тэжээлийн үнэ ханшийг тус бүр  тогтоож өглөө. Шинэ өвс – аймгийн төвд -  9500, хөдөө сумдад – 10,600 төгрөг,  тэжээл 12,500 төгрөг байхаар тус тус тогтоов.

Өвс тэжээлийг малчдад ойртуулах үүднээс  Заг, Бууцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдуудад өвс тэжээлээс тодорхой тонныг хүргүүлээд байгаа ба аймгийн онцгой комиссоос сум бүрт олгож буй 5 сая төгрөгийн хэмжээнд 500 боодол өвс хүргэх арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар боллоо.  Өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй учир бэлтгэл бэлэн байдлыг хангаж 15,000 боодол өвс,  100 орчим тонн тэжээлийг аймгийн байнгын нөөцөд бэлэн байлгахаар шийдвэрлэлээ. 

2017-11-17 02:36:25