• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГА АХМАДЫН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
355 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шинэ сарын эхний өдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал ахмадуудынхаа үг, санал хүсэлтийг сонсож, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, хийж хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний тухай товч мэдээлэл өглөө. Тус уулзалтад ИТХ-ын төлөөлөгч Ц.Готов, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, аймгийн ахмадын хорооны дарга Ж.Энхбаяр нар оролцов.

Энэ үеэр Баянхонгор аймгийн бүх шатны Засаг даргыг төлөөлж аймгийн Засаг дарга Г.Батжаргал ахмадын байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах тухай санамж бичгийг ахмадын хорооны дарга Ж. Энхбаяртай байгууллаа.

Тус санамж бичигт ахмадын хорооны үйл ажиллагааны зардалда төсөв батлах, шинээр тэтгэвэрт гарсан 50-65 насны ахмадуудын ажлын чадавхи амьдралын баялаг дадлага туршлагыг орон нутгийн хөгжил, баялаг бүтээхэд нь дэм үзүүлж "Ажилсаг төв"-д ахмадуудад ажил эрхлэх 2 өрөө гаргаж өгөх, 12 ортой "Ахмадын сувилал"-ыг 2019 онд байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн зүйлүүд тусчээ.

 

2017-11-30 21:05:24