• 12 сарын 23, Даваа гараг
ИТХ-аар таван асуудал хэлэлцэнэ
129 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан эхэллээ. Хуралдааны ирц 85 хувьтай байна.

Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, “2018 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2018 оны аймгийн төсвийн тухай зэрэг ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, хөгжлийн буухиаг түүчээлэх олон чухал асуудлыг та бид хэлэлцэнэ. Бид цөөнхийн саналыг хүндэтгэн сонсч, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлан бодлого нэг бүрийг нухацтай хэлэлцэж, хуралдаанд оруулсан асуудлыг баталж өгөхийг хүсье.Мөн  ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын ажлын албаны тайлан, 2017 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, АН-аас гарсан саналын дагуу эмийн эргэлтийн сан, уул уурхай, нөхөн сэргээлт, Хонгорын хүдэр ХХК-ын үйл ажиллагааны тайлан зэргийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ ”гэлээ.

Хуралдааны Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхсайхан сонгогдов.

Хуралдаанаар Аймгийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөөлөл, 2018 оны аймгийн төсвийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн.

МАН-ын бүлгийн дарга Б.Батбаяр, “Манай намын бүлэгт ирсэн хүсэлтийн дагуу Цагдаагийн газрын 2017 оны ажлын товч тайлан,  2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгох тухай саналуудыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөхийг хүсэв. Төлөөөгчдийн олонхийн саналаар дээрх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулав.

Мөн АН-ын бүлгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 2017 онд олгосон зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайланг хэлэлцэхийг хүслээ. Уг асуудлаар санал хураахад төлөөлгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орууллаа.

Одоо аймгийн Цагдаагийн газрын 2017 оны ажлын тайланг хэлэлцэж байна.  

2017-12-03 19:06:24