• 12 сарын 23, Даваа гараг
ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭНХТҮВШИН 450 ТОНН НҮҮРС СУМДАД ТАРААВ
142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал санаачлага гаргаж тойргийн иргэдийнхээ амьжиргаанд дэмжлэг үзүүлж байна

Иргэдийн Хурлын төлөөлөгч Б.Энхтүвшингийн санаачлагаар Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр нар иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд дэмжлэг болгож Баянхонгор сумын 2, 7, 9-р баг, Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан зэрэг сумдад нийт 450 тонн нүүрс олгожээ.

Энэ ажил өмнөх онд мөн явагдсан ба хатуу өвөл хүйтний цагт галдаа хийчих түлээ нүүрсгүй тэвдэж суугаа олон айл өрхүүдэд тус нэмэр болсон буянтай ажил арга хэмжээ болжээ. Тус ажил цаашдаа ч мөн үргэлжлэх юм байна.

2017-12-11 00:24:46