• 12 сарын 23, Даваа гараг
МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН АЙМАГТ БАЯНХОНГОР АЙМАГ НЭР ДЭВШЖЭЭ
193 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүмүүнлэгийн олон төрлийн ажил арга хэмжээг манай аймгийн иргэд, олон нийт, төрийн байгууллагын удирдлага, албан хаагч нар энэ онд явуулж түүний үр дүнг нилээдгүй олон айл өрх, хүүхэд багачууд, оюутан залуус хүртсэн билээ. Тус ажил үйлсээрээ Баянхонгор аймаг Монгол Улсын шилдэг ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН аймагт нэр дэвшжээ.

Тухайлбал Баянхонгор аймаг 2017 онд 62 айлыг орох оронтой болгосон бол 73 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон зэргээр нилээд олон ажил арга хэмжээг өрнүүлсэн байна. Эдгээр ажил арга хэмжээнд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцсон та бүхэндээ талархал дэвшүүлж амжилт хүсье!

2017-12-13 17:19:33