• 12 сарын 23, Даваа гараг
2018 оны цэргийн бүртгэлийн тов гарлаа
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн 2018 оны цэргийн бүртгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34,1, Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1,17, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам батлах тухай”, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2,1,3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Аймгийн Засаг даргын А/857 дугаар захирамжаар дээрх товыг тогтоожээ.

Уг бүртгэлтэй холбоотойгоор энэ сарын 25-нд нэгдсэн сименарыг хийхээр болсон байна. Цэргийн бүртгэлийн ажлыг сумдын ЗДТГ-ын байранд төвлөрүүлэн явуулж, хяналтын тооллогыг Жинст, Баацагаан, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр сумдад хийхэээр тогтов.

Мөн албан байгуулалагад ажиллаж байгаа 18-50 насны эрэгтэй ажилчин, албан хаагч, дээд сургуулийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нэрсийн жагсаалтаар бүртгэлийн ажлыг явуулж, мэдээ, тайланг ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Цэргийн штабт ирүүлэхээр тогтоожээ.

Энэ удаагийн цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулахад шаардагдах дөрвөн сая гаруй төгрөгийг Засаг даргын нөөцөөс санхүүжүүлэх юм. 

2017-12-18 17:47:53