• 12 сарын 23, Даваа гараг
МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГТ 20 МОТОЦИКЛЬ ОЛГОВ
175 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХХААЯ-аас Баянхонгор аймгийн ХХААГ-ын МЭҮТасгийн сум бүрт харьяалагдах мэргэжилтнүүдэд Ямаха брэндийн 20 ширхэг мотоциклийг дагалдах хэрэгсэлийн хамт олгосоныг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал гардууллаа.

Хөдөө сумдын МЭҮТ мэргэжилтэн тус бүр ийнхүү унаатай болсоноороо төрийн ажил үйлчилгээ иргэдэд илүү шуурхай хүрэх боломжтой болж байгаа юм.

Мотоцикль нэг бүрт жолооч болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах 2 ширхэг каскан малгай, салхины хамгаалалт, нэхий дотор бүхий ханцуйвч, дулаан бээлий, нүдний шил зэргийг дагалдуулан олгосноороо жолооч болон зорчигдчдын аюулгүй байдлыг хангаж өгчээ.

Ямаха брэндийн мотоцикль нь дагалдах хэрэгслийнхээ хамтаар 3 сая орчим төгрөгийн өртөгтэй ба нийт 60 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт ийнхүү ХХАА-н салбарт хийгдлээ.

 

2017-12-27 21:25:01