• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИНД НЭР ДЭВШСЭН 14 МАЛЧНЫ МАТЕРИАЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЛЭЭ
119 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын аварга малчин шалгаруулах журмын дагуу Баянхонгор аймгийн Жинст, Өлзийт, Хүрээмарал, Баянхонгор, Бөмбөгөр, Шинэжинст, Баян-Овоо, Баянцагаан, Богд, Баянлиг, Баацагаан, Эрдэнэцогт сумдаас нэр бүхий 14 малчны материал ирсэн ба зөвлөлийн гишүүд тухайн малчны хувийн амжилт, малын чанар, эрүүл мэнд, хээлтүүлэг, төл бойжуулалт, хадлан тэжээл бэлтгэл болон сум аймаг орон нутагтаа сайн дураараа хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, хэд хичнээн өрхийг малжуулсан байдал, бий болгосон ажлын байр, орлого зарлага, мал малласан байдлын сүүлийн гурван жилийн үзүүлэлт зэрэг 20 гаруй шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан  авч хэлэлцсэн юм. 

Зөвлөл хуралдсаны эцэст МУ-ын Засгийн газарт нэр бүхий малчдын нэрийг материалын хамт МУ-ын аварга малчин, аварга саальчин болгуулахаар өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.  

Хуралдааны үеэр жил бүр улсын аварга малчны талаар авч хэлэлцэхэд зөвлөлийн гишүүд тухайн малчны материал бүрдүүлэлтийг хийсэн, зөвлөсөн мэргэжилтнүүдийн арга ажиллагаа дутмаг, багийн ажиллагаа дутуу байдлаас үүдэн малчдын амжилт дутуу үнэлэгдэх, орхигдох байдал үүсээд байдаг гэдгийг уг асуудлыг оруулж ирсэн ажлын хэсгийхэнд анхааруулж шүүмжилж байлаа. 

2018-01-03 00:56:32