• 12 сарын 23, Даваа гараг
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Бууцагаан суманд ажиллаж байна.
311 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн нийт газар нутгийн хэмжээнд цас унаж, энэ нь зуншлага тааруу байсан говийн сумдын малчдад хүндээр тусч байна. Ялангуяа Баацагаан, Бууцагаан сумдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм.

Нэгдүгээр сарын 3-наас эхэлж орсон цасны улмаас тус сумдын зарим багийн малчид малаа бэлчээлгүй дөрөв хонож байна. Бууцагаан сумын хувьд малчлын бэлтгэсэн болон сумын нөөцийн өвс тэжээл дуусчээ.

Тиймээс аймгийн Засаг дарга Бууцагаан суманд ажиллах үеэрээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын нөөцөд зарагдаж буй 2500 боодол буюу 50 тонн өвсгийг 7500 төгрөгөөр малчдад худалдаалах шийдвэрийг гаргалаа. 
Улсын нөөцийн өвс 9200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа боловч малчид бэлэн мөнгөгүйн улмаас энэ өвсийг үндсэн үнээр авахад хүндрэлтэй байгаа юм. Тиймээс аймгийн зүгээс нэг боодол өвснөөс 1700 төгрөгийг хөнгөлж, малчдад олгох ажлыг тус суманд зохион байгууллаа. Ингэхдээ сум батлан даалт гаргаж, өвс тэжээлийг малчдад зээлээр өгөх юм.

Үүнтэй ижил ажил, арга хэмжээг өвөлжилт хамгийн хүнд байгаа Баянхонгор аймгийн зарим сумдад мөн авч хэрэгжүүлнэ.

Бууцагаан сумын тухайд жилийн эцсийн мал тооллогоор 310 орчим мянган толгой мал тоолуулжээ. Алсын оторт 67 өрхийн 83 мянган толгой мал гарчээ.

 

2018-01-08 01:27:27