• 05 сарын 17, Баасан гараг
Тусгаар тогтнолын Баганат хөшөөнд цэцэг өргөлөө.
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид Шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдрийг угтан Тусгаар тогтнолын Баганат хөшөөнд цэцэг өргөлөө.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.

Уг хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас 21 төлөөлөгч оролцож байсны арав нь та бидний дунд амьд сэрүүн ажиллаж, хөдөлмөрлөж байна.

Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд тэдгээр төлөөлгчдөөс Рэгзэн, Очирбал нар ирж оролцлоо.

 

2018-01-11 20:31:16