• 05 сарын 17, Баасан гараг
Д.РАВДАН ГУАЙ 85-Н НАСТАЙДАА МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
66 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МУ-ын их хурлын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Гал хонгор ХХК-ний захирал Д.Сайнжаргал, ИТХ-ын төлөөлөгч н.Пүрэвсүрэн болон бусад албаны төлөөллүүд ахмад малчиндаа Улсын Аваргын шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Аймгийн ХДТ-ын дарга Б.Пүрэвдагва уран бүтээлчдийнхээ хамтаар Аварга малчны  улаан халзтай шинэ гэрийн жаврыг уртын сайхан дуугаараа үргээн сайхан үгийг дэлгэн, сайны ерөөлийг дэвшүүллээ.

Эдүгээ 85 насыг зооглож буй Дагвадоогийн Равдан гуай өнтэй сайхан өвөлжиж байна. 1500 гаруй тооны толгой мал маллаж буй түүний гэр хашаа хороо туйлын цэвэр цэгцтэй нь энэ хүнийг ясны хөдөлмөрч цэвэрчийг илтгэнэ.

Д.Равдан гуай 90 дөхөж яваа хэдий ч ухаан саруул, үг хэл цэцэн, дууч наргианч хүн ажээ. Хурсан олны мэлмий сонорыг баясган төрсөн дүүгийн хамтаар уртын сайхан дуу дуулж, өөрийн ажил амьдарлынхаа талаар өрнүүн яриа дэлгэж суулаа. Тэрээр 7 сайхан хүүхэдтэй ба ихэнх нь аавынхаа замналаар явж мал сүргээ адгуулан малладаг гэнэ.

Д.Равдан гуайн аав ээж нь залуу бага насанд нь ээдээ мал дагавал буян тогтдог. Мал сүргээ сайхан өсгөн үржүүлж түмэн олондоо тустай яваарай.  Малын тоос нь хүртэл тос болдог юм шүү гэж захидаг байжээ. Тэр буян хишиг нь өнөөдөр ирлээ хэмээн ярих Улсын Аварга малчин маань ийнхүү урам зоригтой, магнай тэнэгэр, сэтгэл дүүрэн нохой жилтэйгээ учран золгож байна.  

 

2018-02-11 02:28:06