A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

М.Цагаандарь охинд хүчилтөрөгчийн аппарат бэлэглэлээ
  • 08 сарын 07, Баасан гараг
М.Цагаандарь охинд хүчилтөрөгчийн аппарат бэлэглэлээ
215 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал долоо хоногийн пүрэв гаригт иргэдтэй уулздаг. Уулзалтаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, холбогдох газар, хэлтэст шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгон ажиллаж байна.

Баянхонгор сумын хоёрдугаар багийн иргэн М.Цагаандарь хэмээх охин гурван жилийн өмнөөс уушгины даралт, зүрхний томролттой хэмээн оношлогдож, байнгын хүчилтөрөгчийн аппаратад орох шаардлагатай болжээ. Тиймээс Засаг даргад хүсэлт гаргаж дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Өдгөө 19 настай Цагаандарь охин өвчнийхөө улмаас үе үе амьсгалд доголдол үүсч хүндрэл дагуулдаг байна.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Батжаргал эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  Баянхонгор аймгийн уугуул Б.Алтангэрэл гэх залууд хандсанаар 19 настай М.Цагаандарь охинд хүчилтөрөгчийн апарат үнэгүй өгөхөөр болжээ. Үүнийг аймгийн Засаг дарга “Эх орончдын өдөр”-өөр  түүний эцэг, эхэд хүлээлгэн өгч, эрүүл энхийг хүслээ.

Цаашид М.Цагаандарийг гадны улс орнуудад нарийн шинжилгээ өгч эмчлүүлэх шаардлагатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөжээ.

2018-03-01 02:07:35