• 05 сарын 11, Ням гараг
Г.БАТЖАРГАЛ: ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ САНАА ҮГ ЯРИАНД БУС ЗҮРХ СЭТГЭЛД ОРШИХ ЁСТОЙ НАНДИН ЗҮЙЛ
262 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

МАН үүсэн байгуулагдсаны 97 жил, “Эх орончдын өдөр”-ийн баярын хурал аймгийн ХДТ-т боллоо. Энэ хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч, МАН-ын хорооны орон тооны бус Дэд дарга Б.Батсуурь, намын хорооны дэд дарга Г.Энхбаяр тэргүүтэй удирдлагууд МАН-ын зуу зуун гишүүд оролцлоо.

Баярын хурлын индрээс аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хорьдугаар зууны түүх бол МАН-ын түүх, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн баатарлаг буурлуудын маань гавьяа гэдгийн онцолж байсан юм. Мөн тэрээр эх оронч үзэл санаа үг ярианд бус зүрх сэтгэлд орших ёстой нандин зүйл гэдгийг хуралд оролцогсдод хэлээд Баянхонгор аймгийн МАН-ын хороо бүхий л шатандаа сахилга хариуцлагатай, гишүүд дэмжигчдийнхээ итгэл найдварыг бадрааж тууштай ажиллах болно” гэв.

Мөн МАН-ын хорооны Ахмадын хорооны дарга Б.Дагва МАН-ын гишүүд дэмжигчдэд хандаж үг хэллээ. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгал манай улсад өрнөхөд тухайн үеийн улс төрийн товчоо цаг үеийн мэдрэмж гаргаж, бууж байсан. Тухайн үед МАН нь шинэ цаг үе, эдийн засаг, нийгмийн өөрчлөлттэй золгож буй Монгол Улсыг аймаг бүрд сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй, төрийн үйл ажиллагааг явуулах боломжтой дэд бүтэц, үйлдвэр аж ахуйг хөгжүүлсэн, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшлийг бий болгож хүлээлгэн өгч байсныг онцлон тэмдэглэж байв.

Жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 97 жилийн тэртээх энэ өдөр Монголын ууган улс төрийн хүчин МАН үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл өдгөө тэрхүү зууны манлай хэмээгддэг МАН-ын Баянхонгор аймгийн намын хороо нь эгнээндээ 9000 орчим гишүүдийг нэгтгэж, 20 сум, 104 багт өөрийн хороо, үүрийг байгуулаад байна. 2016 оны шат шатны сонгуульд амжилттай оролцож, аймаг, сумын ИТХ-д олонхийг бүрдүүлэн аймаг, орон нутгийн бодлогыг тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бодитой дэвшлийг гарган ажиллаж байна.

Эх орончдын өдрийн баярын индрээс МАН-ын үйл хэрэгт үнэнтэй хувь нэмэр оруулсан зарим гишүүдийг шагнаж, Монгол Улсын намын шилдэг үүрээр шалгарсан Баянцагаан сумын Цэцэнгийн гуравдугаар багийн намын үүрт шагналыг гардууллаа.

Эх орончдын өдрийг угтан Баянхонгор аймгийн МАН-ын хороо Баянхонгор сумын намын хороотой хамтран спортын тэмцээн, ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн болон зохион бичлэгийн уралдаан зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулсан.

Тухайлбал, энэ сарын 27, 28-ны өдрүүдэд софт волейболын тэмцээнийг 35-39, 40-49, 50-59, 60-с дээш гэсэн 4 насны ангиллаар явуулж, тэмцээнд нийт 38 багийн 160 орчим тамирчин оролцжээ. Тэмцээний дүн гарахад 1-Р БАЙР 35-39 НАС БТСГ, 40-49 НАС НОМГОН 1-Р БАГ, 50-59 НАС ЭРДЭМ СУРГУУЛЬ БАГ, 60-ААС ДЭЭШ ГЭГЭЭН ШАВЬ БАГ шалгарсныг баярын хурлын идрээс зарлан шагналыг гардууллаа.

ХАНЫН СОНИНЫ УРАЛДААНД НОМУНДАЛАЙ СУРГУУЛИЙН Д.БАЯРАА БАГШТАЙ 12Ё АНГИ 1-Р БАЙРТ шалгарч  400,000 төгрөгөөр 2-Р БАЙРТ НОМУНДАЛАЙ СУРГУУЛИЙН Б. БЯМБАЧИМЭГ БАГШТАЙ 12Б  АНГИ шалгарч 300,000 төгрөгөөр, 3-Р БАЙРТ ЭРДЭМ АХЛАХ СУРГУУЛИЙН Д.БҮРЭНТОГТОХ БАГШТАЙ 12А анги шалгарч 200,000 төгрөгөөр тус тус шалнууллаа.

Мөн Эх орончдын өдрийг угтан ШАТРЫН  ТЭМЦЭЭН-ийг зохион байгуулжээ. Нэгдсэн дүн гарахад ЭРЭГТЭЙ төрөл 1-Р БАЙР  Я. БОЛДБААТАР, 2-р байр  Л.ЧОЙЖОО, 3-р байр Д. ЭРДЭНЭЧУЛУУН шалгарсан бол  ЭМЭГТЭЙ төрөлд 1-Р БАЙР С. НОРОВ, 2-Р БАЙР Д. ОЮУН-ЭРДЭНЭ, 3-Р БАЙР Б. БОЛОРМАА нар шалгарчээ.

2018-03-01 02:30:19