• 05 сарын 11, Ням гараг
Зэвсэгт хүчний 97 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
567 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, харилцан ажиллагаатай байгууллага, аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Та бүхэн дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцна уу.

 

Д/д

Явагдах арга хэмжээ

 

Хугацаа,

явагдах газар

 

 

Хариуцах байгууллага

 1

Орон нутгийн Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, Зэвсэгт хүчнийг иргэдэд сурталчлах талаар хэвлэлийн  бага хурал хийх

03 дугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагт

АЗДТГ Иргэний танхимд

 

Цэргийн штаб

 

2

 

Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ойг тохиолдуулан ҮАБХТЧҮББ-ын  хурандаа нарт аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлэх

 

03 дугаар сарын 02-ны өдөр

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

3

Аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд  “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” өдөрлөгийг зохион байгуулах

03 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт Хөгжимт драмын театрт

Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги,

Хөгжимт драмын театр

4

Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд “Дайчин нөхдийн дуу” Эх орон, цэргийн сэдэвт дууны уралдаан

03 дугаар сарын 07-ны өдрийн 14.00 цагт Хөгжимт драмын театрт

Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги Хөгжимт драмын театр

5

Аймгийн Засаг даргын нэрэмжит Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион явуулах марш тактик, буудлагын тэмцээний техникийн зөвлөгөөн

 

03 дугаар сарын 09-ны өдрийн 14.00 цагт АЗДТГ-ын хурлын зааланд

 

 

Цэргийн штаб

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги

6

“Хөх даалимбан тэрлэг” сэдвээр Баянхонгор аймгийн иргэдэд лекц унших

03 дугаар сарын 09-ны өдрийн 14.00 цагт Хөгжимт драмын театрт

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын тэргүүлэгч С.Готов

Хөгжимт драмын театр

7

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн

03 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагт Онцгой байдлын газрын

Спорт зааланд

 

 

Цагдаагийн

газар

 

 

8

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын нэрэмжит “Гар бөмбөг”-ийн тэмцээн

03 дугаар сарын 11-ны өдрийн 09.00 цагт Онцгой байдлын газар

Спорт зааланд

 

Онцгой байдлын газар

 

9

 

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Монгол Улсын баатар Н.Жамбаагийн нэрэмжит автомат, гар бууны “БУУДЛАГА”-ын тэмцээнийг зохион байгуулж явуулах

 

03 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт Буудлагын полигонд

Цэргийн штаб

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги

10

Үндэсний сурын харвуул тэмцээн

03 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт Буудлагын полигонд

Аймгийн Үндэсний сурын холбоо

11

 

Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын цэрэг-спортын “БУУХИА” тэмцээн

 

03 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байрлалд

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги

Хууль, эрх зүйн хэлтэс

12

Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл-2018” цогцолбор тэмцээний техникийн зөвлөгөөн

03 дугаар  сарын 12-ны өдрийн 18.00 цагт АЗДТГ-ын хурлын зааланд

 

 

 

Цэргийн штаб,

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги,

Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар,  Нэгдсэн эмнэлэг

13

“Монгол цэргийн түүхэн хөгжил” сэдэвт музейн үзмэрүүдээр  үзэсгэлэн гаргах

03 дугаар сарын 12-19-ны өдрүүдэд 10.00-18.00 цагт

Аймгийн түүх, угсаатны зүйн, байгалийн музейд

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги Аймгийн түүх, угсаатны зүй, байгалийн музей

14

Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл-2018” цогцолбор тэмцээн

03 дугаар  сарын 13-14-ны өдрийн 09.00 цагт Баганат

 талбайд

Цэргийн штаб,

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги,

Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Нэгдсэн эмнэлэг

15

ҮАБХТЧҮББ-ын дунд Монголын уламжлалт Үндэсний “Шагайн наадгай”-н тэмцээн

03 дугаар сарын 13-ны өдөр

10.00 цагт

Аймгийн түүх, угсаатны зүйн, байгалийн музей

Аймгийн түүх, угсаатны зүй, байгалийн музей

16

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол цэрэг-97” бүх нийтийн марафон гүйлт

03 дугаар сарын 14-ны өдрийн 10.00 цагт Баганат талбайд

Цэргийн штаб

Цагдаагийн газар

Биеийн тамир спортын газар

17

 

Улсын аварга тээвэрчин С.Шаравдоржийн нэрэмжит аймгийн “Уран жолоодлого”-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн

 

 

03 дугаар сарын 14-ны өдрийн 11.00 цагт

 

Цагдаагийн газар

18

Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл-2018” цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа

03 дугаар  сарын 14-ны өдрийн 17.00 цагт Баганат талбайд

Цэргийн штаб,

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги,

Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Нэгдсэн эмнэлэг

19

Аймгийн Засаг даргын нэрэмжит Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах  тэмцээн

03 дугаар  сарын 15-ны өдрийн 09.00 цагт Аймгийн баганат талбайд

 

Цэргийн штаб

Зэвсэгт хүчний 339  дүгээр анги

20

Аймгийн Засаг даргын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан /төрийн албан хаагч 64 цолгүй залуу бөх/

03 дугаар сарын 16-ны өдрийн  09.00 цагт

Биеийн тамир спорт газар

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Баянхонгор сумын ЗДТГ,

Биеийн тамир спортын газар

 Аймгийн Үндэсний бөхийн холбоо

21

 

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан баярын хурал, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн концерт

 

03 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт Хөгжимт драмын театрт

Цэргийн штаб

Зэвсэгт хүчний 339  дүгээр анги

Хөгжимт драмын театр

22

Баянхонгор цэргийн хүрээний оройн нэгдсэн тооллого

03 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагт Баганат талбайд

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги

23

 

Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хаагч, ажилтнуудын дунд буудлага, цэрэг-спортын “БУУХИА” тэмцээн

 

03 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт Буудлагын

полигонд

 

 

Цэргийн штаб

Зэвсэгт хүчний 339 дүгээр анги

24

Улсын тэргүүний анчин С.Шаравын нэрэмжит ангийн бууны буудлагын нээлттэй тэмцээн 

03 дугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт Буудлагын полигонд

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

   

 

 

_________oOo_________

 

 

 

2018-03-04 17:21:20