A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 302

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 303

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 317

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААНААР АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
  • 08 сарын 07, Баасан гараг
ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААНААР АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
218 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын  ээлжит 10-р хуралдаан 2018 оны 03-р сарын 05-ны 10:00 цагт ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож хурлын ирц 68,2 хувьтай эхэллээ.

Ээлжит 10-р хуралдаанаар хурлын төлөөлөгчид
1. Орон нутгийн зам ашиглалтын төлбөрийг шинэчлэн тогтоох

2. Ногоон хөгжлийн хэтийн бодлого гэсэн хоёр үндсэн асуудлыг хэлэлцэж байна.

Ээлжит хуралдааныг нарийн бичгийн даргаар хурлын төлөөлөгч П.Рэнцэнпэлжээ сонгогдсон ба 2017 оны авто зам ашиглалтын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2014 онд аймгийн Засаг даргын баталсан 671 тоот захирамжийг хүчингүй болгон улмаар зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох шаардлага бий болжээ. Иймээс тус асуудлыг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал болгон оруулж төлөөлөгчдөд танилцуулж батлууллаа.

Монгол Улсын “Авто замын тухай” хуулийн 30-р зүйл, 30,1 дэх заалтыг үндэслэн  Орон нутгийн чанартай авто замаар зорчиж байгаа аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд нэг удаа хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан Авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоож байгаа юм.

Тухайлбал та суудлын тэрэгнийхээ  хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээнээс нь хамаараад авто зам ашигласны төлбөр хуучин өгч байснаасаа илүү  багасгаж төлөх бол ачааны машины даацаас хамаараад харилцан адилгүйгээр төлбөр төлөгдөж байхаар тогтлоо.

Автозамын төлбөрийг хуучин 671 тоот захирамжаар 9 төрлөөр авдаг байсан бол шинэчлэн тогтоохдоо 20 төрлөөр ангилан төлбөрийн хувь хэмжээг илүү тодорхой ойлгомжтой болгож өглөө.

 

Баянхонгор аймагт мөрдөгдөх авто зам ашиглалтын шинэчилсэн төлбөрийн дэлгэрэнгүйг доор хүснэгтээр харууллаа

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

2000 см3 хүртэл

15,000

2

2001-3000

30000

3

3001-с дээш

35000

4

Ачааны

1 тн хүртэл

20000

5

1-2 тн хүртэл

25000

6

2-3 тн хүртэл

30000

7

3-5 тн хүртэл

35000

8

5-8 тн хүртэл

40000

9

8-10 тн хүртэл

45000

10

10 тн-с дээш

50000

11

Автобус

15 хүртэл зорчигчтой

30000

12

15-с дээш зорчигчтой

80000

13

Цистерн

 

50000

14

Тусгай

 

40000

15

Чиргүүл

 

30000

16

Механизм

Тээврийн үйлчилгээний

50000

17

Технологийн

50000

18

Бага оврын

30000

19

Мотоцикль

Мопед

2 дугуйт

2000

20

3 дугуйт

2000

 

 

 

 

2018-03-04 23:29:25