• 12 сарын 24, Мягмар гараг
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН УДИРДАХ АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТНИЙ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
176 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ХХААГ-аас энэ сарын 12-нд салбарын удирдах ажилтан мэргэжилтнүүдийн дунд сургалт зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал нээж үг хэлэхдээ салбарын удирдлага мэргэжилтнүүд уг зөвлөгөөнөөр асуудал нэг бүрийг зөвшилцөж үр дүнг харуулсан, агуулга нэг бүрийг сайтар судлаж ажил хэрэгтээ тусгана гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ . Сургалт зөвлөгөөнд 20 сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн болон хувийн мал эмнэлгийн аж ахуй эрхлэгч зэрэг нийт  тус салбарын 110 мэргэжилтэн оролцож өнгөрсөн оны ажил байдлаа дүгнэж энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын тухайд санал төлөвлөгөөгөө зөвлөлдсөн юм.

Хөтөлбөрийн дагуу үдээс өмнө зөвлөлдсөн ХАА-н салбарын удирдлага мэргэжилтнүүд үдээс хойш  малын генетик нөөцийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хуулийн талаарх ойлголт мэдлэгээ бататгаж хэлэлцүүлэг өрнүүлсэн бол хоёр хэсэгт хуваагдан төрөлжсөн сургалтад суулаа.

Уг зөвлөгөөний үеэр ХХААХҮЯ-ны мал эмнэлэг үржлийн газрын дарга Б.Цолмон Баянхонгороо бусад аймгуудад гараад буй мал амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар мэдээлэл хийж, халдварт өвчингүй эрүүл бүс статусаа цаашид хэрхэн хадгалж үлдэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

 

2018-03-12 21:19:59