• 12 сарын 23, Даваа гараг
ГАЛУУТ СУМЫН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА ШИНЭ ПУРГОН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
284 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг "СУМ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН ӨДРҮҮД" арга хэмжээнд амжилттай оролцсон Галуут сумын авьяаслаг, спортлог ард түмний хүсэл эрмэлзлэлийг нь харгалзан үзэж УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон аймгийн удирдлагуудын зүгээс боловсрол соёлыг түгээх, хөгжүүлэх ажил үйлсэд нь дэмжлэг болгож Галуут сумын боловсрол, соёлын байгууллагын дунд пургон авто машиныг шийдвэрлэж өглөө.

Тус байгууллагынхан ямар нэг ажил арга хэмжээнд оролцохоор ийш тийш явахдаа байгууллагуудаас унаа тэрэгний туслалцаа хүсдэг болохгүй бол бусдын унаа тэргэнд дайгдаад явдаг зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байснаа ярьж өөрсдийн гэсэн унаа тэрэгтэй болсондоо баяртай байлаа.

Тус цоо шинэхэн пургон автомашины түлхүүрийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тус сумын удирдлагуудад гардуулж ард иргэдээ соён гэгээрүүлэх гэгээн үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

 

2018-03-13 03:20:37