• 12 сарын 24, Мягмар гараг
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 97 ЖИЛ, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ БОЛОВ
224 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр аймгийн ХДТ-т боллоо.

Тус арга хэмжээг ЗДТГ-ын Цэргийн штаб болон Баянхонгор аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Баярын хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын зөвлөх м.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага түүний алба хаагч нар оролцлоо.

Баярын хурлыг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нээж үг хэлэхдээ хатуужил, тэвсэр тэвчээрийн оргил нь болсон монгол цэргүүдээрээ ямагт бахархаж, эх орон ард түмнийхээ төлөө цагийн цагт зүтгэж ирсэнд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлээд Баянхонгор аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэлээ.

Аймгийн удирдлагууд Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан энэхүү баярын хурлаар шилдэг тэргүүний алба хаагчид, бие бүрэлдэхүүн болон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон төрийн албан хаагчид, иргэдээ цол тэмдэг, төрийн одон медаль, Засгийн газар, аймаг орон нутгийн шагналаар шагнаж амжилт ололтыг нь алдаршууллаа.

Яг одоо Баганат талбайд Зэвсэгт хүчний 97 жил, Монгол цэргийн өдрийн баярын арга хэмжээ тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүн оролцсон баярын жагсаалаар үргэлжилж байна.

Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай

 

2018-03-16 03:16:37