• 12 сарын 24, Мягмар гараг
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙН ТЭЭЛД БАЯНХОНГОР АЙМГААС ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА
138 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын А/41, А/168 тоот захирамжуудын дагуу “Малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах”, “Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд МХГ-ын даргын А/08 тоот тушаалаар Өвөрхангай аймгийн “Нарийн тээл” сумын хяналтын постонд улсын байцаагчид хуваарийн дагуу 24 цагаар гарч Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран ажиллаж байна. Ажлын хүрээнд өдөрт 100 гаруй тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж 450-500 иргэнийг хамруулан зөвлөгөө зөвлөмж өгч, шүлхий өвчний голомттой бүс нутгаас гарал үүслийн гэрчилгээгүй, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй мал, амьтан, өвс тэжээлийг эрүүл бүсэд нэвтрүүлэхгүйгээр хяналт тавьж ажиллаж байна.

 

2018-03-16 03:37:22