• 12 сарын 24, Мягмар гараг
ТӨРИЙН 180 БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ЦАЛИН, АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ ТҮҮНИЙ БИЕЛЭЛТ ЗЭРЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ
129 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн хэмжээний нийт төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, цалин тогтоолт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, түүний биелэлтэд нэгдсэн хяналт шалгалтын анх удаа хийж эхэллээ. Шалгалт 2018 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн ирэх сарын дөрвөнийг хүртэл үргэлжлэнэ. Төрийн байгууллагын стандартыг хангуулах, хүний нөөцийн бодлого, төсвийн төлөвлөлтийг оновчтой хийх, төрийн байгууллагын хүний нөөцийн залгамж чанарыг бий болгох, аймгийн хэмжээний төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор тус шалгалтыг хийж байгаа юм.

Баянхонгор аймгийн хэмжээнд 180 орчим байгууллагыг хамруулах тус шалгалт энэ сарын 22-27-ны өдрүүдэд Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан сумдад явагдах бол энэ сарын 29-ний өдрөөс 04-р сарын 04-ний өдрүүдэд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт сумдад хийгдэнэ.

Шалгалтаар байгууллагын бүтэц орон тоо, батлагдсан төсөв, цалингийн сан, түүний зарцуулалт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт,  үр дүнгийн гэрээ, түүний биелэлт, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж зөрчилгүй болгох юм.

 

2018-03-18 17:02:49