• 12 сарын 24, Мягмар гараг
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫГ БИЙ БОЛГОХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ
246 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд иргэд, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор иргэдийн дунд амар тайван амьдралыг бий болгоход иргэд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Баянхонгор сумын ЗДТГ-аас хамтран энэ өдөр зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нээж үг хэлэв. Тэрээр Монгол улсын хамгийн үнэт капитал болсон иргэн бүхэн аюулгүй амар тайван орчин нөхцөлд ажиллаж амьдрах эрхтэй. Энэ эрх маань санаатай болон санамсаргүй байдлаар хохироод байгаа энэ цаг үед гэмт хэргийг бууруулахын тулд иргэд өөрсдөө санал бодлоо дэвшүүлэх нь туйлаас зөв юм. Иргэдээс гарсан санал санаачлага бүрийг төрийн байгууллагын зүгээс ажил хэрэгтэйгээ уялдуулж хэрэг зөрчилгүй хонгор нутаг болохын төлөө хамтран ажиллая гэж уриаллаа.

Хөтөлбөрийн дагуу ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Уранчимэг орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого, цаашдын чиг хандлага сэдвээр мэдээлэл хийж байна.

Хөтөлбөрийн дагуу Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд Орон нутагт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сэдвээр илтгэл мэдээлэл тавих юм.

Уг хэлэлцүүлэгт нийтдээ 300 гаруй иргэд оролцож байгаа ба бүх сумдын ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгч нар, холбогдох мэргэжилтнүүд байлцаснаараа иргэн нэг бүрээс гарсан үнэтэй санал санаачлагыг сонсож ажил хэрэгтээ тусгах юм.

 

2018-03-20 20:12:36